БАЙР СУУРЬ: Саарал ордны УЛС ТӨР

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Зарим хэвлэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн албан бланк дээрээ парламентыг тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн төдийгүй одоогийн байдлаар тэрхүү албан бичигт нь 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ. Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг гишүүдтэй уулзаж, УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зурахыг шаардаж байгаа гэх мэдээлэл түгээд байгаа юм. Улс төрийн энэхүү үйл явдалтай холбогдуулан зарим гишүүнээс байр суурийг нь сонирхлоо. 


Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ЫГ ТАРААХ ШИЙДВЭР ГАРВАЛ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТҮВШИНД АВЧ ХЭЛЭЛЦЭНЭ 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал яригдана. Намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж, асуудлаа ярина. Энэ асуудал огт яригдаагүй учраас намын Удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд яригдах боломжгүй. Надад гишүүдийг дуудаж, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахыг шаардсан зүйл байхгүй. Харин санал гаргасан гишүүд өөрсдөө намын удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа мэр сэр асуудал бий. Тэдний хэлж ярьж байгааг сонсох, дүгнэх үүрэг нь надад бий. Одоо бол сонсох түвшинд л байна.

Д.ЦОГТБААТАР: БИ САНДАЛ, ШИРЭЭТЭЙ ЗУУРАЛДААД СУУХГҮЙ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР: Хэрэв зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж үзээд, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төрийн шийдвэр гарах аваас дэмжинэ. Би хувьдаа сандал, ширээтэй зууралдаад суугаад байхгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой. Юу хийж чадаж байна, чадахгүй байна гэдэгт нь дүнгээ тавих л хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа эгзэгтэй цаг үед УИХ өөрөө хариуцлага хүлээдэг байх асуудалд анхаарч ажиллах ёстой. Түүнээс хариуцлага хүлээнэ, хүлээнэ гэж хэлсэн атлаа хариуцлагагүй ажиллаад байж болохгүй.  

О.БААСАНХҮҮ: УИХ-ЫГ ТАРААХ ЦУУРХЛЫГ ЗОРИУДААР ТАРААЖ БАЙНА

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн болон бусад гишүүд нэн даруй өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Мэдээж ах нартаа загнуулна. Тиймээс МАН-ын 12 нөхөр суугаар ярьсан юм билээ. Нэг их эх оронч зан гаргаад байх зүйл байхгүй. Хүн худлаа ярьж болно. Гай болохоор худлаа ярьж болохгүй шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Хэрэв УИХ-ыг тараах нь үнэн бол тогтоолоо бариад ороод ир л дээ. Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ.   

С.ЭРДЭНЭ: АН-ААС ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ УИХ-ЫГ ТАРААХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭГДСЭН

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ: Албан ёсоор АН-д ирсэн, санал тавьсан зүйл ирээгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан УИХ-ыг тарах нь зүйтэй гэдгийг хоёр жилийн өмнө тавьсан. Өнөөдөр гэнэт яагаад яриад байгааг ойлгохгүй байна. Манай нам УИХ-ыг тарсан ч, эс тарсан ч хариуцлага ярина. Өнөөдөр эрх баригчдын алдаатай бодлогын үр дүн нь үнэнд гүйцэгдэж байна.

Д.ТЭРБИШДАГВА: БҮХ ЗҮЙЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯВАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА: УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай яриа мэр сэр гарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг олон удаа шаардсан. Одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. УИХ-ын 76 гишүүн бүгд шударга бус ажиллаж байгаа гэж хэлж болохгүй. Харин ард нийт нэг өдрийн өмнө ч болтугай тарах ёстой гэж үзвэл бидэнд хэлэх үг байхгүй. Бүх зүйл дүрэм, журмын дагуу явах ёстой. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aranshint uls tor y(124.126.1.227) 2019 оны 09 сарын 23

Ingej demiirch baigaad tardag yum gehed eeljit songuuliu hiih hugatsaand l ug asuudal shiidegdene ee. Ene bol hudlaa togloom l doo Togloomoo bolivol yaasan yum.Taraah shiid gargah geseer on garna ih hurlaa burduuleh songuuli geseer havriin 3 sar ongoroh biz.Eeljit songuuli 8 sariin daraa hiihee. odoo ih hurlaa tarlaa geed hediihen tsag hojid bilee dee. Harin zavharal bol yanz buriin helberee garah ni todorhoi. Ulsiig, uls toriig huvi hunii aranshingaar udirdana gej baihgui ee.Ter dundaa hulgaichiin bashir reket,hooruu shouchingiin aranshingaar uls udidej hogjuulne gej nomod hazgai asuudalal a

0  |  0
Aranshint uls tor y(124.126.1.227) 2019 оны 09 сарын 23

Ingej demiirch baigaad tardag yum gehed eeljit songuuliu hiih hugatsaand l ug asuudal shiidegdene ee. Ene bol hudlaa togloom l doo Togloomoo bolivol yaasan yum.Taraah shiid gargah geseer on garna ih hurlaa burduuleh songuuli geseer havriin 3 sar ongoroh biz.Eeljit songuuli 8 sariin daraa hiihee. odoo ih hurlaa tarlaa geed hediihen tsag hojid bilee dee. Harin zavharal bol yanz buriin helberee garah ni todorhoi. Ulsiig, uls toriig huvi hunii aranshingaar udirdana gej baihgui ee.Ter dundaa hulgaichiin bashir reket,hooruu shouchingiin aranshingaar uls udidej hogjuulne gej nomod hazgai asuudalal a

0  |  0
ganaa(43.228.130.149) 2019 оны 09 сарын 21

Тарах нь зѳв шүү

0  |  0
Заа (202.9.43.158) 2019 оны 09 сарын 19

ЭНЭ УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРАХ ЮМ БОЛ.ЭДГЭЭРЭЭС 1 НЬ Ч ЭРГЭН ИХ ХУРАЛД ДЭВШИХ ЭРХ БАЙХГҮЙ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТАРСАН БОЛОХООР ЭРГҮҮЛЖ СОНГОНО ГЭДЭГ ТЭНЭГ ЮМ ХААНА Ч БАЙХ ЁСГҮЙ

0  |  0
Зочин(150.129.140.85) 2019 оны 09 сарын 18

ЭНЭ ИХ ХУРАЛД СУУГАА ГИШҮҮД Ч ЧИНЬ ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ДОРОЙТОЛД ОРСОН ЖДУ,КОНЦЕСС, ГАДААДАД ТӨРИЙН МӨНГИЙГ БАЙРЛУУЛСАН ХҮМҮҮС БАЙГАА УЧИР ҮНДСЭН ХУУЛЬД ЗАСВАР ОРУУЛАХ ЁС ЗҮЙ БАЙНА ГЭЖ АРД ОЛОН ҮЗВЭЛ ЁСТОЙ ПОЖАЛУЙСТА

0  |  0
Я (66.181.182.184) 2019 оны 09 сарын 18

УИХ ТАРВАЛ МАН НАМАА ТАТАН БУУЛГАХ ЕСТОЙ. ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛААР ЭД ХЭН Ч БИШ БОЛЖ ЕРОНХИЙЛОГЧИД БУХ ЭРХ МЭДЭЛ ОЧНО. БАРАГ УЙМЭЭН САМУУН Ч УУСЭХИЙГ УГУЙСГЭХГУЙ

0  |  0
Top