СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд жорлонд унаж, нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18


Сонгинохайрхан дүүргийн III хороо ... тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж эхлээд байна. 

Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байх тул иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаар урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top