Гал унтраах техникийн ДАШТ-д VII байр эзлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, Чех, Украин, Беларусь, ОХУ, БНХАУ, Казахстан, Словак, Польш, Герман, Узбекистан, Азербайжан, Австри, Болгар, Хорват зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр долоодугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна. Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд, БНБеларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундийн амжилтаар I байр, ОХУ-ын тамирчин Курганский Константин 12,89 секундийн амжилтаар II байр, Титоренко Станислав 13,12 секундийн амжилтаар III байр тус тус эзэлсэн байна. 

“Саадтай 100 метрийн гүйлт”-ын төрөлд, ОХУ-ын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундийн амжилтаар I байр, БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,81 секундийн амжилтаар II байр, ОХУ-ын тамирчин Дамир Курбанов 18,41 секундийн амжилтаар III байр тус тус эзэлсэн бол ОХУ-ын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундийн амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,70 секундийн амжилтаар эвдэж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. “4х100 метрийн буухиа гүйлт”-ын төрөлд,ОХУ-ын баг 53,66 секундийн амжилтаар I байр, Бүгд найрамдах Беларус Улсын баг 56,48 секундийн амжилтаар II байр, Бүгд найрамдах Болгар улсын баг 57,68 секундийн амжилтаар III байр тус тус эзэлжээ. “Байлдааны тархалт”-ын төрөлд, ОХУ-ын баг 25,45 секундийн амжилтаар I байр, Бүгд найрамдах Словак улсын баг 26,34 секундийн амжилтаар II байр, Бүгд найрамдах Казахстан улсын баг 28,14 секундийн амжилтаар III байр тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн тус тэмцээнд Монгол Улсын багийн ахлагч, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагч, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар “Саадтай 100м гүйлт”, “4х100м буухиа гүйлт”-ийн төрлүүдэд шүүгчээр орж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top