Сэрэмжлүүлэг: Дахин нэг хүүхэд жорлонд унажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20



Бага насны хүүхдүүд гэр хорооллын жорлонд унаж, харамсалтайгаар амиа алдсан хэргүүдийн талаар өмнө нь сэрэмжлүүлэг болгон мэдээлж байсан. Тэгвэл 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 15:47 цагт цагдаагийн байгууллагад 1 нас зургаан сартай хүүхэд жорлонд унасан тухай дуудлага иржээ.

Хэргийг шалгахад М хүү эмээгээ тугалдаа явсан хойгуур жорлонд унасан байжээ. Азаар хүүхэд амьд гарсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүргийн III хороо ... тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл  /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад мөн ирсэн байсан. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж байгаа юм.

Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа  тул иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаар урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.182.51) 2019 оны 09 сарын 21

hun yavgan suuj biy zasah estoi baidag

0  |  0
Top