"BTS"-ийн ахлагч сонсголын бэрхшээлтэй сурагчдад 100 сая вон хандивлав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Өмнөд Солонгос хийгээд дэлхий дахинд нэр алдраа хүчирхэгжүүлж байгаа "BTS" хамтлагийн ахлагч RM буюу Ким Намжүүн "Seoul Samsung School"-ийн сонсголын бэрхшээлтэй сурагчдад 100 сая вон хандивлажээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд өөрийнхөө төрсөн өдрөөр хандивласныг өнөөдөр /2019.09.20/ тус сургуулийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

"Seoul Samsung School" буюу Сөүлийн "Самсунг" сургууль нь цэцэрлэгийн наснаас эхлээд ахлах сургуулийн насны 120-оод сурагчтай тусгай боловсролын сургууль аж. 

Сургуулийн төлөөлөгчид Ким Намжүүнд талархал илэрхийлж " Түүний өгсөн хандив сонсголын бэрхшээлтэй сурагчдад маш их урам зориг өглөө. Бид тус хандивыг сурагчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, урлагийн  үйл ажиллагаануудад ашиглахаар төлөвлөж байна" гэжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top