Сэлэнгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьсон байна. Учир нь түүнийг хувиараа алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ.

М.Ганбаатарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дугаар ангид хорьжээ.  Түүнийг сумын Засаг даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжүүдийг оруулж олборлолт явуулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Алт олборлогчдод үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноор Ерөө сумын Бугант тосгоны Агуйт хэмээх газарт алт олборлогчид ажиллаж, 60 га газрын мод сүйтгэсэн гэдэг мэдээлэл байгаа юм. БОАЖЯ-наас дээрх хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан аж. Түүнчлэн Агуйт хэмээх газраас олон тооны хувиараа алт олборлогчдыг саатуулан шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(103.10.23.4) 2019 оны 09 сарын 20

ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.........

0  |  0
Top