Тусгай сангуудыг илчилсэн сэтгүүлчдийн түрүүч яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23


Засгийн газрын тусгай сангууд болох Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн төрөл садангийн компанийн үйлдлийг сэтгүүлчид удаа дараа мэдээлсэн. Тэрхүү мэдээл, нийтлэлийнх нь улмаас тухайн хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг  “Гацуурт”-ын Л.Чинбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын хүмүүс шүүх, цагдаад өгөөд байгаа  юм.

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гаргасан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн гомдлоор сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд үүсгэсэн зөрчлийн шинжтэй хоёр хэргийг  нэгтгэн шалгуулж,  2019 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хэрэгсэхгүй болгосон билээ.  Н.Алтанхуяг нь 2019 оны нэгдүгээр сард иргэний хэргийн шүүхэд компани болон иргэнийхээ хувьд дахин нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн юм.  Нэхэмжлэл буцсаны дараагаар Н.Алтанхуяг нь 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр иргэний шүүхэд дахин нэхэмжлэл гаргасанд иргэний хэрэг үүсгээд байсан юм. Уг хэрэг зургаан сарын турш нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилж, өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлаар Н.Алтанхуягийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ. 

Д.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү ялж, өөрийн мэдээллийн үнэн зөвийг нотоллоо.  Түүнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуулийн зөвлөх, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Балжмаа эрх зүйн туслалцаа үзүүлжээ

 

Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү ялж, өөрийн мэдээллийн үнэн зөвийг нотоллоо.  Түүнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуулийн зөвлөх, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Балжмаа эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Харин Н.Алтанхуягийг өмгөөлж эрх зүйч Э.Билгүүн шүүх хуралд оролцсон юм.

Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Арван сарын турш шүүх, цагдаад шалгуулж, олон улс дахь сэтгүүл зүйн хэллэгээр “түгшүүрт” автаж явсан би шүүх дээр яллаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти”-иараа ТЭДС-аас долоон жилийн хугацаатай хүүгүй зээл авсныг нь би өөрийнхөө эрхэлдэг tvmongoli.mn сайтдаа бичсэн юм. Харамсалтай нь шударга ёс хэмээн ярьдаг болсон энэ улстөрч маань үүнийг гүтгэлэг, нэр хүндэд захиалгаар халдсан хэмээн үзэж, хувь хүн болон компаниараа тус бүр хоёр нэхэмжлэл, гомдлыг цагдаа, шүүхэд зэрэг зэрэг гарган зарлан дуудах дөрвөн хуудсаар намайг дарамталж байлаа.  Энэ удаад Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сайтын /tvmongolia.mn/“ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна” цуврал нийтлэлийг “бодит байдалд нийцсэн гэж шийдвэрлэлээ” гэлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.211) 2019 оны 09 сарын 23

Set gulch ajilaa ziv hiigeel. Sain bna.

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2019 оны 09 сарын 23

ЭНЭ АЛТАНХУЯГ ГЭЖ ХӨГИЙН ХҮН БАЙНАА, БАЛИАР МАРГАЧ, ХЭРҮҮЛЧ, ӨШ ХОНЗОНТОЙ, ӨӨРӨӨ ХИЙИХЭЭД ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ МЭЛЗДЭГ, ҮХВЭЛ ТААРСАН НОВШ БГАА ЮМ, ТЭР БАГАНУУРЫН НҮҮРСИЙГ ЗАРЖ ӨӨРСДӨДӨӨ АШИГ УНАГААСАН ХЭРНЭЭ Л БАС ХЭЛМЭГДСЭН ГЭЖ ГОНШГОНООД ЯВДАГ, НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ХҮРГЭН ХҮҮ ДЭНЗЭНГИЙН 17 ТЭРБУМЫН БАРИМТ БНА, ЭНЭ МЭТЧЛЭН АЛЦАНХУЯГ БОЛ АСАР ИО НО-ТОЙ НОЦ-ТОЙ ХҮН БОЛОХЫГ АРД ТҮМЭН САЙН МЭДНЭЭ, ЯМАР САЙНДАА УВСЫНХАН НЬ ХҮРТЭЛ СОНГОХГҮЙ БАЙХ ВЭЭ ДЭЭ??? КККК

0  |  0
иргэн(192.82.66.152) 2019 оны 09 сарын 23

Амжилт.Илүү шударга мэдээлэл ард иргэдэдээ хүргэж байгаарай.Заригийн Өнөржаргал шиг л байж болохгүй шүү.

0  |  0
Top