БНСУ-ын SMILEGATE сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуульд 31 ширээ сандал, компьютер, дэлгэц бүхий 100 сая төгрөгийн өртөгтэй мэдээллийн технологийн ангийг ашиглалтад оруулав.
Ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн боловсролын орчинг сайжруулах, боловсролын ялгааг бууруулах, багш сурагчдыг чадваржуулах зорилготой энэхүү төслийг Монгол талаас “Ирээдүйн Монгол” ТББ хэрэгжүүлдэг бөгөөд 2018 онд “Шавь” цогцолбор сургуульд, 2019 онд БЗД-ийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн лаборатори анги болгон тус тус тохижуулсан байна.
Монгол Улсад хэрэгжүүлж байгаа гурав дахь төсөл нь ийнхүү Төв аймагт хэрэгжиж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )