Төв: Эрүүл мэндийн салбарт мобайл технологи нэвтрүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Төв аймгийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагыг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангаж, нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, сум өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах зорилт, арга хэмжээний хүрээнд 27 сум, Зуунмод сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн зургаан багт Мобайл технологийн иж бүрдлийг нийлүүлсэн байна.

Мобайл технологийн иж бүрдэлд зөөврийн ЭХО буюу хэт авайн оношилгооны аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, даралтын аппарат, IPAD, таблет, сахар хэмжигч, холестерин хэмжигч аппарат зэрэг долоон төрлийн хэрэгслээс бүрдсэн, алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэхэд зориулагдсан, зөөврийн зориулалтаар ашиглагддаг анагаах ухааны салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи юм. Сумдын эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан нэг томоохон асуудал нь ЭХО буюу хэт авайн оношилгооны аппарат байжээ. Уг аппарат байхгүйгээс жирэмсэн эхчүүд аймгийн төв болон Улаанбаатар хотод очиж ЭХО-д харуулдаг байсан аж. Мобайл технологийг нэвтрүүлснээр энэхүү асуудал шийдэгдэж байгаа юм. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нарын хувьд онош тодруулахад дэвшилтэд боломжийг нээж өгсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top