Залуусын цөсийг хөөргөж, омгийг бадраадаг "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах бие даасан цомгоо хэвлүүлэх гэж байна. Түүний "Би Монгол хүн" цомог эрийн цээнд хүрсний бэлгэдэл 18 дуунаас бүрдэж байгаа гэнэ. "Чингис хаан" хамтлаг, уртын дууч Д.Оюунжаргалтай хамтран дуулсан "Би Монгол хүн", Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Д.Сосорбарамтай хамтарсан "Их хаантай учирсан зүүд", Ардын жүжигчин А.Долгортой хамтарсан "Дүүлэнхэн нис", "Хас", "Миний нутаг", "Баатарын домог", "Тэнгэрийн тамга", Халимагийн алдарт дуучин Цагаанзамын дуулсан "Сэрүүн булгын ус", бүх хип хопчидтой хамтарсан "Урагшаа", "Монгол туургатан" зэрэг шинэ уран бүтээлүүд түүний шинэ цомогт багтжээ. Хаа явсан газраа үндсэрхэг үзлийг ханхлуулж явдаг дуучин маань Харангын Лхагваа, "Номин Талст"-ын Дэлгэрмөрөн нартай хамтран "Ах дүү гурав" гэсэн шинэ цомог гаргахаар тун завгүй яваа гэнэ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )