Төв аймагт хүний амь эрсдэж, цагдаагийн ажилтнуудыг шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Төв аймгийн Угтаалцайдам суманд өчигдөр /2019.09.23/ орой аймгийн цагдаагийн хоёр албан хаагч, Э нарын хоорондын маргааны улмаас тухайн иргэн амиа алдсан гэмт хэрэг гарчээ.

"Ёл тариа ХХК"-ийн захирал Э-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган, Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдсаны улмаас Г-ийн бие муудаж, эмнэлэгт хүргэсэн байна.

Цагдаагийн алба хаагч болон талийгаачтай хамт явсан 14 настай хүү “Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан” гэх мэдээллийг өгсөн байна. Хэргийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байгаа ажээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм. Талийгаач нь 61 настай, хуваариа бизнес эрхэлдэг нэгэн байжээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч.  Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгааны талаар ажилтнуудынхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гараа угаалгүй явж байсан юм билээ. Цагдаагийн алба хаагч нар тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар  цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна. Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Цагдаа нар талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед  дөрвөн залуу ирж,  тэдний биед халдсан байна. Ахлах офицерын толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл бий. Дээрх цагдаагийн биед халдсан асуудал тусдаа хуулиар шийдэгдэх асуудал. Хохирогчийн биед гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор мөрдөн, шалгах ажил үргэлжилж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.222) 2019 оны 09 сарын 27

хувхай архичид хүнд дандаа гай болох юм

1  |  0
Зочин(64.119.20.43) 2019 оны 09 сарын 27

Боосон гээд байгаа юм, тийм бол хоолойд нь ямар нэг юмаар боосон мөр байх байлгүй дээ! Агсан тавиад байсым бол согтуурлын зэрэг нь тодорхойлдоо. Овилогогүй согтдог өвгөчүүл олон байлаг юм доо! Гайтай юм.

1  |  0
Avgai(202.21.108.98) 2019 оны 09 сарын 26

Gemt heregtnii ugeer l ug hiih yum da unen yarisan esehiig sain shalgah heregtei de

0  |  0
Зочин(66.181.179.75) 2019 оны 09 сарын 27

Цагдаа хогийн гарууд байдаг зарим нэг лаларууд шүү цагдаа цагын найз мэдээ ав ! Алуурчид !

1  |  1
Төв(202.9.42.197) 2019 оны 09 сарын 26

Архичид хэцүү тэгэхдээ шалгах хэрэгтэй

0  |  1
Иргэн(202.55.191.40) 2019 оны 10 сарын 05

ЭРТЭЭД ЭНЭ НИЙТЛЭО ДЭЭР ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ БИЕД ХАЛДСАН АСУУДЛЫГ ШАЛГУУЛНА ГЭСЭН ӨГҮҮЛБЭР БАЙСНЫГ ХАССАН БАЙНА. ТЭР 2 ЭРИЙН ОРОНЦОГУУД НЬ ХҮН АЛСАН НЬ ТОДОРХОЙ БОЛОНГУУТ НИЙТЛЭЛДЭЭ ЗАСВАР ОРУУЛЖ НТР!!! ЭРИЙН МУУ, АРЧААГҮЙ ТУРААЛУУД Л ЦАГДАА БОЛДОГ!!!

2  |  1
Зочин(66.181.161.56) 2019 оны 09 сарын 25

Э гэж ч бичээд г ч болоод л будилаан байна дөө

0  |  0
Тт(103.57.95.245) 2019 оны 09 сарын 27

Гэрчтэй хэрэг дээр шууд цагдаагаа өмөөрсөн байна .Зүгээр л зүрх нь зогссон архины хордлого гэх хариу гаргах нь дээ.Би хохирогчийн хүү байсан бол толгойг нь хагалаад зогсохгүй мөчийг нь таслах байсан .

3  |  1
zochin(66.181.186.190) 2019 оны 09 сарын 27

Hulgalch bol hulgaich shdee.14 nastai baij olon ail uhsan geheer aimaar uymaa

1  |  0
Зочин(202.179.31.29) 2019 оны 09 сарын 27

Согтуугийн гай

1  |  1
зочин(66.181.161.52) 2019 оны 09 сарын 26

гадны нөлөөгүй л гэж дүгнэлт гарж алах вий дээ

4  |  0
Zochin(66.181.161.68) 2019 оны 09 сарын 26

Odoo hohirogchiin buruu bolgool haanadaa lalariin tsagdaa nar.

3  |  0
Монгол хүн(202.55.188.34) 2019 оны 09 сарын 26

Ээ бурхан минь бүх юм ард түмний нүдэн дээр тов тодорхой болчихоод байхад яаж ингэж худлаа ярьж ард түмнийг доромжилдог бн аа!

9  |  0
иргэн(150.129.141.133) 2019 оны 09 сарын 27

сайхан залах юм даа

2  |  0
Top