Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), "Номадиа Пикчерс"-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд "Улаанбаатар" хотноо зохион байгуулах гэж байна.
"Улаанбаатар" олон улсын кино наадам нь Монгол дах Франц улсын элчин сайдын яам, Alliance francaise de Mongolie, Францын институттэй хамтран "Франц киноны үзвэр"-ийг аравдугаар сарын 7-нд зохион байгуулж, 72 дах удаагийн Каннын олон улсын кино наадмын Францын шилдэг кино бүтээлээс дараах гурван киног гаргах юм.
Сэтгэгдэл ( 0 )