Жүжигчин Том Хэнкс тав дахь "Алтан бөмбөрцөг"-өө хүртэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

АНУ-ын нэрт жүжигчин Том Хэнкс нь телевизийн кино, нэвтрүүлгийн шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг" наадамд нийт есөн удаа нэр дэвшиж дөрвөн удаа хүртэж байсан юм. 

Өдгөө 63 настай түүнийг ирэх 2020 онд болох 77 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас тав дахь бөмбөрцөгөө хүртэх болсныг Холливудын гадаад мэдээллийн албанаас зарлалаа. 

Том Хэнкс 1994 онд Филадельфи, 1995 онд Форрест Гамп киногоороо "Оскар"-ын наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмаас "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг дараалан хүртсэн түүхтэй. 

Эх сурвалж: BBC NEWS

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top