Хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Монгол Улсад мөрийтэй тоглоом, автомат тоглоомыг тоглохыг хуулиар хориглосон. Гэвч тоглоомын газрууд ажилласаар байна. Цагдаагийн алба хаагчид шалгалтаар илрүүлэн, хаадаг ч удахгүй нээгдчихдэг жишиг тогтжээ. Тэдний нэг нь Цагдаагийн хурандаа, Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд мөрийтэй тоглоом тоглож байгааг цагдаагийнхан илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах түүний эзэмшлийн орон сууцад автомат мөрийтэй тоглоом тоглож байсан нь тогтоогдсон байна. Тус байрыг Э.Бөхбат нь 2003 онд худалдаж авсан бөгөөд өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад ажил ихтэйн улмаас 2007 оноос хойш түрээслүүлсэн гэх мэдээллийг өгсөн байна.

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат энэ талаар тайлбарлахдаа “Манай байрыг түрээсэлсэн хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн хүнээ дуудсан. Хэрвээ би мэдэж байсан бол миний буруутай үйл ажиллагаа байна. Би хүнд түрээсэлж орхичихоод ийм зүйл болсныг мэдээгүй явсандаа уучлалт гуйж байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Үнэндээ ийм хууль бус юм хийвэл би өөрөө өөрөөсөө ичнэ. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй байсан юм. Би олон жил очоогүй. Над руу ч биш манай эхнэр рүү шилжүүлдэг. Ийм л юм болсон” гэдэг тайлбарыг өгөөд байна.

Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(64.119.16.45) 2019 оны 09 сарын 27

хурандаа шалгалт болгоныг аргалаад энэ удаа бүдэрчлээ

0  |  0
щочин(202.9.42.4) 2019 оны 09 сарын 27

ториин албанд буу ойртуул цагдаад иим хог шаарнууд олон арч хууль яриз эрхгуй этгээд

1  |  0
хүүе(66.181.168.157) 2019 оны 09 сарын 27

за татвараа төлсөн баримтаа ард түмэндээ үзүүлчих

1  |  0
Иргэн(122.201.31.37) 2019 оны 09 сарын 26

Өөрөө биелүүлдэггүй хуулийг өрөөлөөс яаж шаадах вэ? Хөгжлийн эхлэл хариуцлага гээд манай ерөнхий сайд ярьсан билүү үгүй ч билүү

0  |  0
Зочин(103.212.116.127) 2019 оны 09 сарын 26

Мэдээж илэрнэ, тэр цагт нь уснаас яаж хуурай гарах вэ гэдгээ бодож хийгээ байлгүй дээ. Тэгээд ч цагдаа цагдаагаа шалгаж үнэнийг олно гэж ч юу байхав

0  |  0
asa(202.21.109.132) 2019 оны 09 сарын 27

Hurelsuh argalchih biz

1  |  0
assas(202.21.109.132) 2019 оны 09 сарын 26

Hurelsuhiin hun sh dee.gamgui geed asuudalgiig darah biz

0  |  0
харамсалтай(103.26.193.172) 2019 оны 09 сарын 26

ХҮН хөрөнгөө түрээслэхдээ байнга л эргэж тойрдог хуультай. ХӨРӨнГИЙН эзэн хүн хөрөгөө хэдэн жил эргэхгүй, шалгахгүй орхидоггүй юм. ЭНЭ хурандаа арыг нь дааж байсан даа

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 09 сарын 26

Саяхан л орж гараад бас дээр нь өөрөө хүн дагуулж очоод үйлчлүүлсэн нь илэрхвэ дээ

0  |  0
Иргэд(103.9.89.18) 2019 оны 09 сарын 27

Улаандаа гарсан худалч байна даа. Бушуухан огцор.

1  |  0
Ard(202.55.188.89) 2019 оны 09 сарын 27

Za shaaldaa kk

1  |  0
Зочин(103.229.121.190) 2019 оны 09 сарын 26

Аягүй бол сая доллараа овшордоод мартчихсан яваа юм биш биз дээ з

0  |  0
уншигч(43.228.128.195) 2019 оны 09 сарын 27

Одоо зурагтаар гараад хэрэггүй хууль бус үйлдэлтэй цагдаа ямар нүүрээрээ хууль дүрэм таниулах юм бэ

1  |  0
Иргэн(202.126.89.212) 2019 оны 09 сарын 26

Жирийн цагдаа нар нь гэр хороололд эсвэл лизингтэй дарлуулж байхад хурандаа нар нь байраа түрээсэлж мартаад л эсвэл нийгмийн асуудал шийдэх нэртэй хямд байр бариулж гусаад л.хурандаа нарыг судлах нийгмийн хөдөлгөөн өрнөвөл их юм гарах байх

0  |  0
иргэн(59.153.115.252) 2019 оны 09 сарын 27

Энэ цагдаагийн хурандаа нараас их юм гарна. Их ч олон хууль бус үйлдлийг өөгшүүлэн хувьдаа ашиг олдог гэдэг шүү.

1  |  0
Зочин(59.153.112.200) 2019 оны 09 сарын 27

ЯДАХДАА ХҮН ҮНЭМШИХЭЭР ЮМ ЯРЬ Л ДАА, ЦАГДАГИЙН ХУРАНДАА ГУАЙ. хЭДИЙГЭЭР ХҮНД ТҮРЭЭСЭЛСЭН Ч ГЭСЭН ӨДИЙ ОЛОН ЖИЛ ӨӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨӨ ЭРГЭЖ ТОЙРОХ ЗАВГҮЙ БАЙЛАА ГЭХЭД ХЭН ҮНЭМШИХ БИЛЭЭ.. ТА ЗАВГҮЙ БАЙЛАА ГЭХЭД МӨНГӨӨ ДАНСААР АВДАГ ЭХНЭР ЧИНЬ НЭГ Ч УДАА ЭРГЭЧИХ СЭТГЭЛ БАЙСАНГҮЙ ГЭЖ ҮҮ.

1  |  0
ккк(202.179.25.27) 2019 оны 09 сарын 27

Өө цагдаагийн хурандаа нууцаар казино ажиллуулна айн. Ийм л эрүүгийн элементүүд хурандаа болоод суухаар яахав айн?

1  |  0
zochin(64.119.19.128) 2019 оны 09 сарын 27

хүүхэд үнэмшиж хүн итгэхээр үлгэр яаридаа цагдаа ахаа

1  |  0
Irgen(182.160.36.127) 2019 оны 09 сарын 27

Shaal hudlaa shuude.Buh yum zohino baiguilaltai hiigdsen ilt haragdaj baigaa. Yamar huuhed huurch baigaa bish

1  |  0
Top