"Эмээлт"-ийн замд согтуу жолооч шон мөргөж, цахилгаан тасалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Эмээлт"-ийн замд “Приүс 20” маркийн автомашины жолооч цахилгааны шон мөргөсөн осол гарчээ.

Энэ хэрэг өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-аас 26-нд шилжих 00:30 цагийн үед болжээ. Шонг мөргөснөөс болж "Эмээлт" зах орчмын олон айл, үйлчилгээний газруудын цахилгаан тасарсан байна.

Осол болсноос нэг цагийн дараа 103 төвийн эмч очиж, жолоочид эмнэлгийн тусламж үзүүлжээ. Жолооч чихэндээ хүнд гэмтэл авсан аж.

"Цахилгаан түгээх сүлжээ" компаниас ослын газар ажиллаж, цахилгааныг тодорхой хугацааны дараа холбож, хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна. 

Цахилгааны шон мөргөсний улмаас гарсан хохирлыг жолоочоор төлүүлэх аж. Автомашины жолооч нь осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Зөрчлийн тухай хуульд зааснаар түүний жолоо барих эрхийг нэг жилийн хугацаатай хасах юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.93.24) 2019 оны 09 сарын 26

5 жил хасах хэрэгтэй

0  |  0
Top