Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат өөрийн цахим хуудсаараа дамжуулж өчигдөр /2019.09.26/ мэдэгдэл гаргалаа. Тэрбээр албан тушаалаасаа түр түдгэлзэж, хууль хяналтынханд шалгуулах болсон талаараа бичжээ.
Түүний мэдэгдэлд "Цагдаагийн алба хаагч Э.Бөхбат миний талаар өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг, тухайн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Дээрх түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан болохоор эргэж тойроогүй гэдэг үнэнээ хэлсэн минь олон нийтэд буруу ойлголт өгчээ.
Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсч байна. Миний бие 1990-1997 он хүртэл зах зээлийн нийгэмд ганзагын наймаанд өдөр шөнөгүй хөдөө орон нутаг, гадаад дотоодгүй явж ноолуурын наймаа, хямдхан байр, машин худалдан авч засч янзлан буцаан зарж байж өөрийн гэсэн орох оронтой болж амьдралаа залгуулах орлоготой болсон.
Би 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын хоёр давхар шар байшингаас байр худалдан авч өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн. Өнөөдөр би дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна. Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ" гэжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Монголын цагдаад байхгүй ёс зүй гаргажээ шударга байна ингээд та нар шалгуулаач ээ ялангуяа Баатаржав малаа өөрийгөө ч гэсэн шалгуулах хэрэгтэй ийм нэр цэвэр гэр цэвэр гээд өөрийгөө батлах хэрэгтэй цагдаагийн цүнх барьж баяжсан новш дарга нарын ах дүүсээр цагдааг дүүргэж байна ард хүүхэд 20 жил зүтгээд авч чаддаггүй цол албан тушаал хүссэнээр олгож байна авилга авсан ёс зүйгүй новшнуудыг цагдаагаа хөөгч ээ далдагнуур чи чадахгүй ш дээ,,,чамайг олон олон жирийн албан хаагчид харж байгаа шүү,,
medehgyi bna gej bgyi sain shalga......
манайхан ёстой сонин юмаа гэгээтэй гэрэлтэй юмгараад ирэхээр л харлуулаад хаячих юм хэрвээ байр сууцгүй байсан бол арчаагүй анхиагүй гээд л муу хэлдэг л юм байна лээшдээ хүн үнэнээ хэлээд байхад дандаа сөрөг юм бичих юм хааяа ч гэсэн өөрийнхөө дүү шиг хүү шиг юмыг зүйрлүүүлж бодож бай л даа
Цагдаагиинхан хууль бус болгоныг хиидэг зайл огцор тонил. Хогын ургамлуудыгшатаа
тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхээ гэртээ ч юм уу хаа нэг газар мартаад тээврийн хэрэгслээ жолоодож яваад тээврийн цагдаагийн албаны шалгалттай таарвал тухайн этгээд жолоодох эрхээсээ түр түтгэлзээд бичиг баримтаа олж ирж болох нээ дээ. Тээврийн цагдаагийн албан хаагч ийм боломжийг олгож өгч харагдана даа
Амиа авч үлдэх гэсэн арчаагүй арга зохион байгуулалттай дамжуулан түрээслэн мэдэн будилж тэнэг гэж бодож бгаан бхдаа
ер нь ийм залуу хүн яаж ийм их хөрөнгөтэй болсон юм бол. Сайн шалга
Чи муу мал яаж хүний нүүр харандаа хайран сайхан хүүхдүүдийнхээ нэр сүрийг унагалаадаа чиний хүүхдүүд ямарч буруу байхгүй гэхдээ муу ааваас болж хүүхдүүд чинь ичиж байгаа шүүдээ одоо чи ард түмнээсээ албан ёсоор уучилал гуй цагдаа хүн зоригтой бай нэгэнт хийсэн хэргийнхээ төлөө уучлал гуйвал хүмүүс чамайг арай өөрөөр харж магадгүй
ЖҮЖИГ ЖҮЖИГ
Монголын хуулийнханы дампуурлыг засаж, сайжруулах их төвөгтэй. ЯАГААД гэвэл тэд нэг ангийнх, эсвэл нэг нутгийнх, эсвэл хамаатан садан, эсвэл.... ямар нэг нягт холбоо тогтоосон байдаг учраас ажлаасаа түдгэлзэх бол зүгээр л жүжиг тавилт.
мундаг бна бусад дарга нар ийм байгаасай
ugnaasa husagdah bsn ternees ursuj uuruu ajlaa ugch bn daa .22jil ajlaad hurandaa hurungulug hurandaa yum bzde