Энэтхэгийн ариун Ганга мөрний эрэг дээрх нүд халтирам дүр зураг энэ мөрнийг ариун эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Олон хүний дэлхийн хамгийн бохир гол гэж боддог Ганга мөрнийг үнэхээр ариун гэдгийг нотлох Гангийн усны таван гайхамшигт чанарыг эрдэмтэд тогтоожээ.
-Ганга мөрний ус цусан суулга, сүрьеэ, шээсний замын болон бусад төрлийн өвчний нянг гуравхан цагийн дотор устгадаг аж. Гэтэл холерын нян цэвэршүүлсэн усанд 48 цагаас удаан хугацаанд амьдрах чадвартай байдаг байна. Энэ баримтыг Британийн нян судлаач Эрнест Ханбери Ханкин тогтоожээ.
-Ганга мөрний ус органик хаягдлыг дэлхийн бусад бүх гол, мөрнөөс 15-25 дахин хурдан задалдгийг экологич Роркеи Д.С. Бхаргава нотолжээ.
-Ганга мөрнөөс авсан ус савласан уснаас хамаагүй удаан хугацаанд муудалгүй, цэвэр чанараа хадгалдаг байна. Британийн эмч С.Е. Нельсон Хүгли хот орчмын хамгийн бохирдолтой хэсгээс авсан ус Англи хүрэх удаан хугацааны туршид цэвэр чанараа алдаагүй байна.
-Ганга мөрний ус хумхаа өвчний нянг тээгч шумуулд үржих боломж олгодоггүй байна. Шумуулын авгалдай бүхий усыг Ганга мөрний усан дээр хийхэд хүртэл авгалдайнууд богино хугацаанд үхдэг байна. Үүнийг Шинэ Дэли хотын хумхаа судлалын төвөөс хийсэн судалгаагаар нотолжээ.
-Төрөл бүрийн халдварт өвчнөөр нас барсан хүний Ганга мөрөнд өргөсөн цогцсын ойр орчмын усанд өвчин үүсгэгч бичил биет агуулагддаггүйг Францын микробиологич Феликс д’Эррель нотолжээ.
Зуу зуун жилийн туршид Ганга мөрөн өөрөө өөрийгөө цэвэршүүлсээр ирсэн энэхүү гайхамшигт чанартайг нь мэддэг энэтхэгчүүд Ганга мөрнөө ариун гэж үзэн, шүтэж иржээ. Гангын мөрний усанд шинжлэх ухаанд бага судлагдсан нэгэн бодис байдаг бөгөөд тэр бодис нь Ганга мөрний усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг маш өндөр түвшинд байлгадаг байна. Дэлхийн аль ч гол, мөрний усанд байдаггүй хүчилтөрөгчийн өндөр агууламж өвчин тээгч бичил биетийг устгах ид шидтэй. Тиймээс Ганга мөрний усанд органик зүйлс маш хурдаг задардаг байна. Түүнчлэн, ариун мөрний усан дахь мөнгөний өндөр агууламж өвчин үүсгэгч бичил биетийг богино хугацаанд хөнөөдөг аж.
Сэтгэгдэл ( 9 )
худлаа даа худлаа.
za yahav ter moron n haa negtee eh avsan hun amitnaas hol gazraa tsever tsengeg bj boloh magadlaltai l yum. gehdee ganga moron geheer dandaa uhsen hatsan hun amitan bdagiig harsaar bgaad l neg l itgelgui bn

шал худлаа. Бүгд шээнэ баана. Усанд орно. Үхсэн хүнээ хийнэ. Худлаа пиар заваан энэтхэгчүүд. Багтахаа больсон батгана ѳтнүүд. Бѳѳн ѳвчин. Ус бол ус шүү дээ. Монголын ямар ч гол үүнээс 1000 дахин уэвэр

hynii hyyreer dyyrsen baidgiig ni ochson hymyys harj shokond orsnoo youtubeer dyyren tavisan baigaa. ta byhen yzeerei
сайхан шааж байна шүү
Zavaarsin