Улсын яллагч ирээгүй тул Э.Бат-Үүлийг шүүх хурлыг хойшлууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг.  Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Дээрх хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.09.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогдсон ч ирэх аравдугаар сарын 01-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшиллоо. Учир нь, шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн шалтгааны улмаас ирээгүй байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
(202.179.24.148) 2019 оны 09 сарын 28

nuhii shuu

1  |  0
zochin.(185.39.141.57) 2019 оны 09 сарын 28

hen.1ni.....genet......alga.bolchihdog.;;;;;chutguriin...toirog

1  |  0
Мөнх тэнгэрийн цээрл(103.9.89.18) 2019 оны 09 сарын 28

Энэ бузар луйварчинг цаазал. Монголыг доройтуулж өөрөө луйвар дээрмээр баяжсан өгр толгойг тас цавчиж цээрлүүлэх хэрэгтэй. Тамруу тонилго.

1  |  0
Top