Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид өчигдөр /2019.09.26/ хуралдаж, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоосон байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн энэ жилийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Учир нь тус аймгуудын Баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан нь Баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг баримталж бөхийн барилдааныг зохион байгуулаагүй гэж үзсэн байна.
Энэ талаар МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар “Өчигдөр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа. Маргааш аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаан болох гэж байгаатай холбоотойгоор МҮБХ-ноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг яаралтай гаргах шаардлагатай болсон учраас тэргүүлэгчид хуралдлаа.
Тэргүүлэгчид санал нэгтэйгээр Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Яагаад вэ гэхээр ноднин жилийн аймгийн баяр наадмын дараа бөхийн холбооноос эрэмбэ гаргахдаа наадмаар хоёр болон дөрвийн давааны оноолтыг хийхдээ эрэмбийг зөрчиж хийсэн аймгуудад албан ёсны сануулга өгсөн. Жишээлбэл, өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн баяр наадмын дөрвийн даваа авах юмгүй болсон. Иймээс МҮБХ-ноос аймгуудад хатуу сануулга өгсөн.
Энэ жилийн аймгуудын баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваанаас хойших барилдааны мэдээллийг татаж авч шалгасан. Гэтэл дээрх дөрвөн аймаг нь хоёрын давааны оноолтоо ирүүлээгүй. Мөн Өмнөговь, Налайх дүүргийн үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд эрэмбийг өөрчилсөн, дур дураар нь оноолт тааруулсан асуудал байгаа. Энэ талаар зарим бөх өргөдөл, гомдол гаргасан. Дээрх зөрчлүүдийг харгалцан үзээд амжилтын эрэмбэд оруулахгүй байхаар тооцсон.
Ер нь Үндэсний баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрэмд бол МҮБХ улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг тогтоох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу дээрх аймгуудын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Дараа жилээс аймгуудын баяр наадмын нэгийн даваанаас эхэлж эрэмбийн асуудлыг авч үзнэ” гэлээ.
Мөн Багахангай дүүргийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгосныг хүчингүй тооцсон байна. Учир нь Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот төдийгүй, Налайх, Багануур хотууд шиг бие даасан хот болох шийдвэр гараагүй тул тус дүүргийн баяр наадмаар аймгийн цол олгох боломжгүй аж.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Zuv uu zuv. Odoo naad erembend oroogvi shine arslanguud nairaand ugsun munguu olj avna biz. Biee vneleed yavdag tom tsoltoi bukhchuudee ichij zovoxgui nex xvv implyatsaa bodood nexeerei