Нэг уут дүрдэг цайг хандлахад 11.6 тэрбум бичил болон нано хуванцар ялгардаг болохыг Канадын Макгиллын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Энэ нь бусад хүнс болон хуванцар савлагаатай ус зэрэг ундаанд буй хуванцрын агууламжаас ихээхэн өндөр үзүүлэлт юм. Дүрдэг цайнд хуванцрын 11.6 тэрбум бичил хэсэг, 3.1 тэрбум нано хэсэг байдаг аж.
Туршилтын явцад дөрвөн төрлийн ууттай дүрдэг цайг хандалж, усыг нь шүүж, цахилгаан микроскопын тусламжтайгаар шинжилсэн байна. Үүний дараа гаргаж авсан нано хэсгүүдийг бичил биет бүхий орчинд хийхэд усан дахь хуванцрын агууламж нэмэгдэж, бичил биетийн хөгжил саатсан байна.
Шинжээчид ууттай дүрдэг цайг хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн систем, бөөр, ясны эсийг гэмтээж, хорт хавдар, үргүйдлийг үүсгэх аюултай болохыг анхааруулжээ.
Ууттай дүрдэг цайг удаан хадгалсан цайны навчаар хийдэг бөгөөд фторын агууламж өндөр байдаг байна. Энэ нь бөөр болон ясанд сөрөг нөлөөтэй аж. Тэгвэл цайн дахь хлор хаанаас гардаг вэ? Хлорын тусламжтайгаар цайны уутыг цайруулдаг гэнэ. Цаасан уутанд агуулагддаг эпихлоргидрин гэх бодисыг пестицидийн хувиар ашигладаг байна. Усанд орсноор энэ бодис үргүйдэл үүсгэж, дархлааг сулруулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хорт хавдар үүсгэх аюултай гэнэ.
Харин пирамид хэлбэрийн уутыг хүнсний зориулалттай нейлон, зарим тохиолдолд хуванцраар хийдэг аж. Хэрэв ийм ууттай цайг өдөрт олон удаа эсвэл байнга хэрэглэвэл түүнээс ялгарах хорт бодис бие организмд их хэмжээгээр хуримтлагддаг байна. Ууттай дүрдэг цайг голдуу цайны үүрмэгээр хийдэг тул усыг л өнгө оруулдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
монгол липтон акбар гээд хуурамч цайгаар дүүрэв их дэлгүүрээс эхлэн цэвэрлэе хяналт баына уу
маш зөв мудуу байнй цаасанд бас будагаа нуудаг