Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа фэнүүдтэйгээ уулзлаа

2019 оны 09 сарын 28

Одоогоос яг 10 жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг. Харин нийтийн дууны  ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй.  Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одон зүүхээр боллоо.С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ. Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ.

Саяхан Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ “уулзлаа”. Энэ дууны үгийг нь нөхөр УИХ-ын гишүүн С.Жавхлан зохиож өгсөн гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүдийнхээ гэрэл зургийг ч хэвлэлд гаргадаггүй С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр дөрвөн хүүхэдтэйгээ, халуун ам бүлээрээ “Эхийн дуу”-ндаа тоглуулсан нь клипийг нь улам чимж, өнгө нэмж байна. Дуучин Г.Эрдэнэчимэг УИХ-ын  нөхрийнхөө үзэл бодлыг хүндэтгэн дэмжиж, уран бүтээлдээ тусгадаг нь энэ удаа ч “Эхийн дуу”-аас нь харагдана. Монгол ахуйг сурталчлаад зогсохгүй өөрсдөө үлгэр дууриал үзүүлж, үр хүүхдээ монгол ахуйд ойр өсгөдөг, мөн дуучин Г.Эрдэнэчимэгийн бүүвэй аялах дууг энэ дуунаас сонсож болох нь. “Зургаан ханатай гэр минь”, “Энхэр ээж”, “Хонгор үр минь” гээд хэд хэдэн сайхан дууг дүрсжүүлсэн Г.Эрдэнэчимэг удахгүй цомог гаргах байх гэж монголчууд хүлээж байна.

Дуучин Гантөгсийн ЭРДЭНЭЧИМЭГ шинэ уран бүтээл " ЭХИЙН ДУУ" г хүлээн авна уу.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 29

Сайхан монгол ахуй, сайхан гэр бүл байна.Сайхан бүсгүй, сайн эхнэр гээд сайхан цргцолжээ.

0  |  0
Matilda-d(89.91.254.86) 2019 оны 09 сарын 29

Matilda chi bolio bid chamaas mungu zeelehgui..! Uuttai burger buu barij orood barigdaa biz dee.. ! Dahij bichih hereggui. Bid ursuud bayjihna zaa ..! Mongolchuud bayn bolno udahgui za aa!

0  |  0
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
WOW(202.179.24.148) 2019 оны 09 сарын 29

bandaash ni bhgumu

1  |  1
Top