Олон нийтийн сүлжээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний малын цус урссан гэх мэдээлэл шуугиан тариад байна. Тэгвэл яг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчид мэдээллийн мөрөөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх зүйл нь тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн бохирын шугам гэмтсэнээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Харин албаныхан дээрх хэргийг шалгаж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Улаан сайдын үeд улаан махны үнийг дийлж иддэг өрх ховордож харин гол улаанаар урсахыг үзлээ