Олон нийтийн сүлжээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний малын цус урссан гэх мэдээлэл шуугиан тариад байна.
Яг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчид мэдээллийн мөрөөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус газарт үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны хоёр үйлдвэрийн бохирын шугам бөглөрч, хальснаас дээрх нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийг өглөө. Албаныхан дээрх хэргийг шалгаж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )