АТГ-аас хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр “ЦАГААДСАН” томоохон хэргүүдийг сэргээх үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

-Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Р.Онон, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 29 авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул цагааджээ-

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нөхөд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх ганцхан өгүүлбэрийн ард гэмгүй хоцорч, ял завшиж байгаа нь нэгэнт ил болжээ. АТГ-аас хийсэн судалгаагаар 2016-2018 оны хооронд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх шалтгаанаар шүүхээс 29 хэргийг цагаатгасан гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр болон Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон зэрэг олон хүнд холбогдох 29 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, тэд ялгүй үлдсэн байх юм. 

Тэгвэл тэдэнд "ял завших" боломжийг өнөөгийн эрх баригчид хоёр жилийн өмнө шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар олгосон байдаг. Энэхүү хуульд хэргийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно” гэж зааж өгсөн нь томоохон мөнгөн дүнтэй, шалгахад цаг хугацаа их шаардагдах авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулиар чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэ Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан байна. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хэн ч ял завших ёсгүй" гэх хатуу байр суурьтай байгаа билээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хүсэлт хүргүүлсэн байдаг. Тэрхүү хүсэлтдээ "Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байна. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой" гэж тодотгосон байдаг. Улмаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж, төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байна.  

Энэхүү ажлыг эрчимжүүлж өнгөрсөн мягмар гарагт АТГ-ын дарга З.Дашдаваа дээрх чиглэлээр байгууллагынхаа удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өгсөн. Тэрбээр төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан үндэслэл, шалтгааныг тодруулан танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэж байх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох зэрэг нийт 23 чиглэлээр үүрэг болгосон юм. 

Нөгөө талаараа өнөөгийн Засгийн газраас энэхүү хуулийн цоорхой, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлнэ” гэх тайлбарыг өгөөд байна. Одоо АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар ажлаа хийх л үлдлээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(66.181.161.76) 2019 оны 10 сарын 01

Монголчууд хэрэг хуучирдаггуй гэдэгдээ.

0  |  0
Su ah(24.254.149.234) 2019 оны 10 сарын 01

Avilgal heel hahuuli tusuv bank sanhuu bayalagtai holbootoi tom gemt herguuded huun helelceh hugacaa baihgui baidag bol hamgiin bagadaa 100 jil ok

0  |  0
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
ner(202.126.89.43) 2019 оны 09 сарын 30

ene bayarcaihan MXEG . ene nuhurig bol hatyy shiitgeh heregtei heel hahuulin herg bish hun ardad hortoi huncnii buteegdehuunig zoxoin baiguullatai oruulj ircen ene bol terrorict uil ajillagaa munuuc mun

0  |  0
Zochin(202.126.89.43) 2019 оны 09 сарын 30

xeel xaxyyli ulcin mungu canaataigaar zohion baiguulcan mun hul gailair hunii eruul mended hortoi hugatsaa dyyccan baraag erh medelii hureend oruulj ircen iim hereguudig huun heleltseh hugatsaag hugatsaagui nolgoh heregtei

0  |  0
Зочин(66.181.161.55) 2019 оны 09 сарын 30

Хөөн хэлэлцэх хугацааны цаана ц нямдорж байгаа!!!!!

0  |  0
Бек(103.10.22.12) 2019 оны 09 сарын 30

Эруугийн хуулийн нэмэлтэд хоон хэлэлцэх хугацааг яллагдагчаар татсан одроос гэж оруулаад 2010 оноос хойш уйлдэгдсэн гэмт хэрэгт энэ заалт уйлчлэнэ гэвэл наад новшуудын хэрэг дахин сэргээгдэнэ.Яахав яллагдагч шуугдэгч нарт хуулийн аль ашигтайгаар шийдвэрлэдэг ч хунд бодоод онц хунд гэмт хэрэг албаг тушаалын гэмт хэрэг хамаарахгуй гээд заавал баларна даа луйварчид

0  |  0
Бек(103.10.22.12) 2019 оны 09 сарын 30

Эруугийн хуулийн нэмэлтэд хоон хэлэлцэх хугацааг яллагдагчаар татсан одроос гэж оруулаад 2010 оноос хойш уйлдэгдсэн гэмт хэрэгт энэ заалт уйлчлэнэ гэвэл наад новшуудын хэрэг дахин сэргээгдэнэ.Яахав яллагдагч шуугдэгч нарт хуулийн аль ашигтайгаар шийдвэрлэдэг ч хунд бодоод онц хунд гэмт хэрэг албаг тушаалын гэмт хэрэг хамаарахгуй гээд заавал баларна даа луйварчид

0  |  0
Бек(103.10.22.12) 2019 оны 09 сарын 30

Эруугийн хуулийн нэмэлтэд хоон хэлэлцэх хугацааг яллагдагчаар татсан одроос гэж оруулаад 2010 оноос хойш уйлдэгдсэн гэмт хэрэгт энэ заалт уйлчлэнэ гэвэл наад новшуудын хэрэг дахин сэргээгдэнэ.Яахав яллагдагч шуугдэгч нарт хуулийн аль ашигтайгаар шийдвэрлэдэг ч хунд бодоод онц хунд гэмт хэрэг албаг тушаалын гэмт хэрэг хамаарахгуй гээд заавал баларна даа луйварчид

0  |  0
Зочин(103.229.121.190) 2019 оны 09 сарын 30

Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж ямар юм байхав хулгайчид.луйварчид өөрсдөдөө зориулсан хууль гаргаж байна л даа 76 луйварчин байгаа шүү

1  |  0
Зочин(103.14.36.6) 2019 оны 09 сарын 30

Баян-Өгийн ЗД, бас Баделхан хоёрыг шалгаачээ

1  |  0
Jagaa(107.77.228.22) 2019 оны 09 сарын 30

Монголоос бусад улсад илрэхгүй хэргийг шинэ технологи гарсан үед мөрдөнө гээд баримтуудыг авч хадгалдаг. Монголд хугацаа дууссан бараатай адилтгаж байна!

0  |  0
Ждү(202.9.42.172) 2019 оны 09 сарын 30

Ждүчин компаниудыг бас сэргээ. прокурор оо

1  |  0
иргэн(66.181.187.124) 2019 оны 09 сарын 30

Хэрэг хуучрах ёсгүй хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ёс бус гишүүдийн өөрсдийгөө хайцаалах бузар арга одоо биш ч заавал хэргийг хүлээх л болно доо .Эртэдвэл өөрөө, хожидвол үр хүүхдүүд үйлийн үрийг хүртэх болно доо

1  |  0
Зочин(49.98.154.124) 2019 оны 09 сарын 30

Хуулийн цоорхой ашиглан төрөөс баяжигсадыг үндэслэлгүйгээр баяжсан гэсэн заалт оруулж яллах хэрэгтэй.

1  |  1
irgen(202.21.118.174) 2019 оны 09 сарын 30

hulgaichdiig uugshyylj huivaldasan huuliiin said Nyamdorjiig ogcruulah heregtei!!shudarga dyr esgej olon tymniig huurch hamag bulhaig dardaduulsan nuhur shyydee!!!!

0  |  0
Bolod(24.19.4.149) 2019 оны 09 сарын 30

Ene huuliig sanaachilsan novshnuudiig yalla

0  |  0
zochin (66.181.161.15) 2019 оны 09 сарын 30

yl zavshaad l bn gesen ugeldee murdun baitsaaltin ajillagaag albaar udaashruulah uil yvts

0  |  0
ф(119.40.98.162) 2019 оны 09 сарын 30

1 хүн хуулийг нь өргөн бариулахгүй удааж удааж хэрэгүүд хэрэгсэхгүй болхоор одоо өргөн барьж байгаа юм бишүү хуулийг буцааж хэрэглэдэггүй алтан зарчим бийг хууль гадарладаг хүн бүр мэдэж байгаа

0  |  0
Зочин(182.251.23.118) 2019 оны 09 сарын 30

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлийг бүр хасах хэрэгтэй. Хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн л бол төрийн хуулиар шийтгүүлж ял эдлэх ёстой. Хуулийн хүрээнд бүгд тэгш эрхтэй бх хэрэгтэй.

4  |  0
T(66.181.180.97) 2019 оны 09 сарын 30

S.Bayar,Mi,jast Bathuu nariin ner algaa

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.27.229) 2019 оны 09 сарын 30

Хүн бүр хууль гшшхийн өмнө тэгш гэсэн Үндсэн хуулийн заалтаа яах вэ? Хэдэн арван тэрбумаар нь хусчихсан энэ хулгайч нар цагаадаад төлөг хулгайлаад алаад идчихсэн нөхөр ялаа эдлэх үү?????????????????

3  |  1
ард(59.153.84.98) 2019 оны 09 сарын 30

ямарч хүн хуулийн цоорхойг ашиглаж ял завших ёсгүй. тэднийг дахин яллагдагчаар татаж болно. тэд бол цагаадаагүй зөвхөн хэрэгсэхгүй болсон учир сэргээхэд хуулинл харшлах зүйл байхгүй. ялла

4  |  0
Top