"Г.Ганхуяг трансжендерүүдийг дарамталж, машин нэхээгүй"

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

“Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуягийг трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг сошиал орчинд тараасан, тэднийг дарамталсан хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан. Тодруулбал “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг сошиал орчинд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж, халдварт өвчин тараахаас эхлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа тэдэнтэй тэмцэх болно. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч, хөндлөнгийн хяналт тавьж, арга хэмжээ авхуулна” хэмээн нийтэлсэн нь түүнийг эрүүгийн хэрэгт татахад хүргэсэн байна.

Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ.

Г.Ганхуягийг баривчилсантай холбоотойгоор өчигдөр /2019.09.30/ “Босоо Хөх Монгол” ТББ-аас мэдээлэл хийлээ.

“Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би иргэний хөдөлгөөний байгууллага, ТББ-уудын хамт зүүн аймгуудад байгаль орчноо хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийгээд явж байх үед энэ үйл явдал болсон байна. “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг маань трансжендер иргэдийг шүүмжилсэн мэдээлэл оруулсан байдаг. Гэтэл өөрийгөө трансжендер гэж тодорхойлдог Б.Солонго гэдэг залуу манай тэргүүнтэй утсаар ярьсан юм билээ. Манай удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн оффис дээрээ ажил яриад сууж байхад Г.Ганхуяг руу байнга залгаад байсан гэсэн. Б.Солонго өөрийнх нь талаар нийтэлсэн мэдээллийг аваад өгөөч гэж шалаад байж. Тэгээд Хуягаа маань өөрийнхөө өрөөнд утсаар ярьчихаад гарч ирэхдээ “Энэ нэг юм над руу залгаад салдаггүй. Постоо устгаад өг гээд гуйгаад байх юм. “Тэгвэл чи манай нэг салбарт машин авч өг” гээд даапаалчихлаа. Цалингүй, орлогогүй энэ нөхөр хаанаасаа машин авч өгдөг юм” гэж ярьсан байдаг. Энийг гэрчлэх гэрчүүд байгаа. Гэтэл ийм зүйлийг хэрэг болгож, улмаар хорьж шалгаж байгааг гайхаж байна. Манай Г.Ганхуяг ер нь хүнийг шоолдог, даапаалдаг шооч хүн л дээ. Түүнээс биш санаатайгаар бусдыг дарамталж, мөнгө нэхэж, машин авахуулах гэсэн зүйл байхгүй. Харин ч трансжендер Б.Солонго дарамталсан юм билээ. Түүнээс биеэ үнэлдэг тэднээс юуных нь машин авахуулах вэ.

Г.Ганхуяг тухайн үед бөө мөргөлийн үйлээр Увс аймаг руу явах ажилтай байсан. Цагдаад байцаалтаа өгчихөөд Увс аймагт очсон үед нь мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн зүйл гаргаж ирээд Увсын цагдаагийнхан баривчилсан байна. Манай хүн хэнэггүйгээсээ болж баригдсан. Түүнээс хийсэн гэмт хэрэг байхгүй. Биднийг уул уурхайн эсрэг тэмцээд ирэхээр ийм зүйл болов уу гэж хардаж байгаа. Иймд Г.Ганхуягийг даруй суллахыг хуулийн байгууллагаас шаардаж байна” гэлээ.

Г.Ганхуягийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байна. Түүний байр суурийг сонслоо. Г.Батбаяр “Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 6.1-т зааснаар дарамтлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Өөрсдийгөө цагдаагийн ажилтнуудыг мэдээллээр хангаж ажилдаг гэж ярьдаг трансжендер Б.Солонго, н.Дамдинсүрэн нарын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Манай үйлчлүүлэгч бол бусдыг дарамталсан зүйл байхгүй. Харин ч өөрсдөө дарамт үүсгэж, мэдээллээ устга гэж олон дахин утасдсан. Бүр машин тэрэг өгье гэдэг санаачилгыг өөрсдөө гаргасан юм билээ. Тэгэхэд нь Г.Ганхуяг “Та бүхэн тэр манай “Босоо Хөх Монгол” ТББ-ын Баянгол дүүргийн салбарынхантай учраа ол” гэж хэлсэн юм билээ. Түүнээс ерөөсөө дарамталсан зүйл байхгүй. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болдбаатар(66.181.161.58) 2019 оны 10 сарын 01

Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс мөнгө нэхнэ гэж ч юу байхав

0  |  0
болдбаатар(66.181.161.58) 2019 оны 10 сарын 01

Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс мөнгө нэхнэ гэж ч юу байхав

0  |  0
Э(202.126.89.107) 2019 оны 09 сарын 30

Уг санаагаа хэлцийн биш үү, машаааан гээд ха ха

0  |  0
Arduud.(24.19.4.149) 2019 оны 09 сарын 30

Muu haltaruud ta nar tiim undeserheg uim bol eh ornoosoo urvasan hulgai Tsahiagiin elbegdorj Miegombiin Enkhbold Hurts gej met novshnuudtai temtseej chadahguildee muu hulchgar gulugnuud yadarsan ardaar oroldood. Ish chaavas.

1  |  0
ф(119.40.98.162) 2019 оны 09 сарын 30

хаха тэнэг лаларууд шоронд ороод мөнгө машин нэхээд даапаалцгаа л даа

1  |  1
dkl(124.158.110.82) 2019 оны 09 сарын 30

Тэр Солонго үнэн ярьсан, эсэхийг нь нотлох ёстой!

1  |  1
олзод(124.158.110.82) 2019 оны 09 сарын 30

цагдаа шүүх бусдын үгээр хүнийг шийтгэж болохгүй ээ

1  |  1
Top