“Action painting“ буюу морины үзэсгэлэн гарч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

1982 оноос өдгөөг хүртэл Монгол, Америк, Энэтхэг, Ирак, Япон, Хятад, Хонконг зэрэг улсад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан зураач Т.Чулуунбаатарын  “Action painting“ үзэсгэлэн “Norphei" арт галерейд гарч байна. 

Т.Чулуунбаатар нь Монгол тооныг 1980-аад оноос судалж, дэлхийн улс орнуудад сурталчлах, монгол тооноор дамжуулж монгол хүний сэтгэлгээ, гэрийн соёлыг таниулах арга хэмжээг олон улсад зохион байгуулжээ.

Түүний судлан таньж мэдсэн монгол тоонын тухай урлагийн бүтээлийг дэлхий нийтэд өндрөөр үнэлж НҮБ-ийн танхимд "Тооно" арт үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан юм.

Энэ удаад Чулуунбаатар нь Монгол морийг дэлхий нийтэд урлагаар дамжуулж сурталчлан таниулах зорилгоор 2019 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсын Өвөрхангай аймгийн “Өндөр гэгээн Занабазар”-ын нутаг болох Есөн зүйл суманд 800 монгол морины гишгэдэлийг уран бүтээл болгон морины гишгэх, хатирах, давхих бүхий л үйлийг зураг болгон мөнхөлжээ.

Тэрбээр өөрийн бэлдсэн 800 морь дээгүүр нь гарахад багтах хэмжээний даавууг дэлгэж зураач олон төрлийн будаг цацаж, давхих, гишгэх хөдөлгөөн бүрийг нарийн камераар зургийг авч, морины мөрөөр “Action painting“ бүтээлийг буй болгожээ. Э

Үзэсгэлэн 2019 оны есдүгээр сарын 28-наас гарч байна.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top