Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 531 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 364 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тухайлбал, энэ сарын 28-ны өдрийн 17.48 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны замд "Тоёота Приус" маркийн авто машин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтжээ.
Мөн өчигдөр 17.00 цагий орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газар /Сумын төвөөс урагш 28 км/-т асфальтан замд авто машин онхолдож, зорчигч А, Б нарын хоёр хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын гэмтсэн байна.
Түүнчлэн Төв аймгийн Баян сумын Цавчир гуравдугаар багийн нутаг Бамбар хорооны хоёрдугаар гудамжинд авто машины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насын хохироосон хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчдод замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )