Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бусдыг гүтгэсэн гэх шалтгаанаар нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гарч байсан нь /2019.08.28/ саяхан. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор хотын дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан байна.
Ийнхүү хоёр сая төгрөгөөр торгуулахгүй хэмээн гүрийсэн Улсын баатрын заргын дагуу шүүх хурал өнгөрөгч /2019.09.27/ баасан гаригт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байв. Гэтэл Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг ирэх сарын 1-ний өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Э.Бат-Үүлийн хувьд "З.Энхболд намайг хууль зөрчин байж шууд торгосон. Тиймээс би энэ асуудалтай холбогдуулан, хууль бусаар хүн торгож байна гэх гомдол гаргасан" хэмээжээ.
Цагтаа “Алтан гадас” фракцын тэргүүнд заларч фракц нь Ардчилсан нам төдийгүй Монгол төрийг хойморлож, өдгөөгийн нэр хүндтэнгүүдийг хатавчиндаа бөхөлзүүлж явсан Н.Алтанхуягийн нэр хүнд шалан дээр унажээ гэж бичиж байв. Нэгэн цагт “хаан” шахуу явсан Н.Алтанхуягийг ийм дор орсныг нэр төрийг нь ганцхан сая төгрөгөөр үнэлсэн шүүхийн тогтоол орон даяар харуулсан. Тэгвэл цагтаа Төрийн өмчийн хорооны даргаас эхлээд УИХ-ын дарга хүртэл заларч явсан З.Энхболдын нэр хүндийг хоёрхон сая төгрөгийн үнэтэй гэдгийг шүүх тогтоогоод өгчихлөө. З.Энхболд нь одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга албатай байгаа учраас ямар ч албагүй Н.Алтанхуягаас арай илүү, нэг сая төгрөгийн илүү үнэлэмжтэй нэр төртэй юм байна.
Өдгөө УИХ-д ч идэвхигүй, бүлэггүй болсон АН-ын ахмад гишүүд ийнхүү өвөр зуураа нэг нэгнээ шүүхдэх болсоор удлаа. Хийх ажилгүй хүмүүст тун ч зугаатай ажил бололтой.
Н.Алтанхуяг "Намаа цэвэрлэнэ" хэмээн үе үе улстөржихөөс өөр ажилгүй, Э.Бат-Үүлийн хувьд сонины зай талбай олдвол хэн рүү ч хамаагүй боорлочихоод сууж байгаагаас өөр ажилгүй гэхээр энэ хоёр хоёулаа адилхан, нэг тэрэгний дугуйнууд. Тэгэхээр шүүхийн хаалга сахих нь зугаатай байгаа биз дээ. Түүнээс нэгэн намын тогоонд идэрхэн залуугаасаа чанагдсан нөхөд нэг нэгнээ шүүхэд өгч ганц нэг сая төгрөгөөр торгуулахаар улайрч байгаа нь хэнд ч утгагүй санагдана.
Сэтгэгдэл ( 7 )
Таарсан таар шуудайнууд,Цагтаа хамт соцдекдээд явж байсан
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Мөнгөний хэмжээ нь Зөрчлийн хуулийн заалтаараа л байгаа байх. Хуулинд зааснаас их мөнгөн дүнгээр шийтгэл ноогдуулна гэж боломжгүй. Гол нь хүнийг гүтгэхгүй, үндэслэлгүй нэр төрд нь халдахгүй байгаач ээ гэсэн нийгмийн, хүний эрхийн талаасаа ач холбогдол нь байна гэж бодож байна.
mongondoo bish gutgesendee baigaa yum.ofshior mongii ni oruulj iruulekheer temtsej chadakhgui amisgaa tsaralsan bid khoorkhiiloltei.bid jijig shorgoolj,otnuud baikh
Алтан хуяг ,Батүүл 2ийг муугаар жигнэхэд Батүүл нь муу талаараа илүү хөгжсөн байхад яагаад адилтгаж хардаг байна аа
ХЭН Ч ОНООДОР БУГД ХУЛГАЙЧ ШДЭ. НЭГ НЬ НЭГИЙГЭЭ БИ БИШ Ч ГЭХ ШИГ. ОЮУЭРДЭНЭ ХУОЭЛСУХ ХЭЗЭЭ ЗЭС НЬ ЦУХУЙНА ТЭР УЕД БАС Л ХУЛГАЙЧ
алтанхуягийн нэр муудаа биш цаад гүтгэж байгаа хүн болох элбэгдорж нь монгол түмэнд гөлөгөө ч гэх нэргүй болохоор тэр. элбэгдорж гэгч тэр нэг амьтныг тарвага, хүзүүгүй новш, тагалцаг, хулгайч, худалч, молиго, алиа салбадай, эр юм байж аальгүй ангалзуур, алцан майга, дэвүүр ч гэх шиг муу нэр болгоны цуглуулга болжээ, хөөрхий тэр амьтан