"Монгол" арт галерей “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг сэргээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Монгол Арт Галерейгаас 2019-2020 оны Хичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Монголын дүрслэх урлаг хөгжлийн түүхэндээ сэдэв төрлийн хувьд өргөжин тэлсээр ирсэн. Үүний нэг нь “Хүүхэд багачуудын” сэдэв гол байр суурийг эзэлж байв. Уран бүтээлчдийн өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгасан олон арван бүтээл байдаг.

1960-аад оноос энэ сэдэвт чухал ач холбогдол өгч өсвөрийн шинэ үеийг эх орноо хайрлан хамгаалах, бахархах, сурах, өв тэгш боловсрол мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэн, хүүхдийн төлөө үндэсний төв болон хүүхдийн байгууллагууд хамтран олон ажил хийдэг байсны нэг нь үзэсгэлэн байлаа. Хүүхэд багачуудын ертөнцийг танин олж харах эрмэлзэл нэн өвөрмөц байдаг учраас амьдралын үнэнийг дүрслэх урлагаар танилцуулан ойлгуулах үүрэг бүтээлч бүхний өмнө тулгарч өсвөр үеийнхэнд амьдралын сургамж, үлгэр болох бүтээлээ улам олшруулах зорилгоор "Монгол" арт галерей энэхүү үзэсгэлэнг сэргээн зохион байгуулж байна.

Энэ сэдвээр 40-өөд уран бүтээлчийн 100 гаруй уран зураг, зураасан зураг, баримал, арьсан ханын зураг, усан будгаар зурсан бүтээлүүд дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, С.Дондог, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа, Ц.Нарангэрэл, Ц.Эрдэнэцог, Д.Дуйнхоржав, Х.Содномцэрэн, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар, С.Баярбаатар, Б.Очирхуяг, Д.Эрдэнэбилэг, Б.Хонгорзул, Д.Алтангэрэл, Л.Наранхүү, Ч.Өнөржаргал, Ц.Батжаргал, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Ц.Баттөр Б.Отгонтүвдэн, Г.Ариунболд, Б.Содномдаржаа, Э.Амаржаргал, Т.Одон, П.Ганбат, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал нар бүтээлээрээ оролцож байгаа юм.

Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа: 2019 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top