Ж.Жаргалсайхан хандивын мөнгөнөөсөө сэтгүүлч М.Уянгад 5 сая төгрөг зориулав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30



Хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж үзэгч, уншигч олноо хүндлэгдсэн хоёр сайхан сэтгүүлч эмэгтэй хүнд өвчний улмаас хандивын аян зарласан билээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч асан, сэтгүүлч Ж.Жаргалсайхан, ETV телевизийн сэтгүүлч М.Уянга нарын хандивын аянд сэтгүүл зүйн салбарынхан нэгдсээр байна. Гэвч сэтгүүлч М.Уянгын эмчилгээ зогсож, хүнд байдалд орсон талаар түүний ар гэрийнхэн өнөөдөр /2019.09.30/  мэдээлсэн юм.  

Сэтгүүлч М.Уянгын ар гэрийнхэн “Монголынхоо ард түмний сэтгэлийн хандив, үзэгт нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмчилгээний хүндрэлээс шалтгаалж, эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна. Эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай болсон боловч 15 сая вон буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл 30 гаруй сая төгрөг дутсаны улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хойшлогдсон. Хагалгааг яаралтай хийлгэхгүй бол өндөр зардлаар хийгдсэн цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ ямар ч үр дүнгүй болох учир яах учраа олохгүй байна. Харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. М.Уянгын амь нас одоо та бидний гарт байна. Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтэй  нь үлдээх боломжтой юм” гэсэн мэдээлэл өгөөд байна. 

Эмчилгээгээ бүрэн хийлгэхэд 30 сая төгрөг шаардлагатай байгаа сэтгүүлч М.Уянгад үзэг нэгт нөхөр, хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн оноштойгоор эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайхан өөрт нь зориулсан хандивын мөнгөнөөс 5 сая төгрөг хандивлажээ. 

Сэтгүүлч Ж.Жаргалсайхан “Хандивт цугласан мөнгөнөөсөө Уянгадаа зориуллаа. Би яахав цаг тулаагүй байна” гээд эрүүл энхийг хүсжээ.

Сайхан сэтгэл үргэлж сайн сайханд хөтөлдөг. 

Сэтгүүлч Ж.Жаргалсайхан, М.Уянга нарын хандивын аян үргэлжилж байна. Уншигч, үзэгч та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.119.98) 2019 оны 10 сарын 04

sagschin zaluud 1 terbum togrogiin handiv tsuglasan gsn bizdee etseg eh ni yasan ichdeggui humuus we ene humuust hagas hugasaas ni zoriulaasai

4  |  2
Зочин(202.9.43.58) 2019 оны 10 сарын 01

TB, маш шуурхай арга хэмжээ зохион байгуулана уу. Бүгдээрээ энэ бүсгүйгээ босгоод ирье ээ.

0  |  0
dfdfd(99.241.37.76) 2019 оны 10 сарын 02

muusain avilgach lalruud neg oroi l tansagladag mungu baina shde. muusain yanhanuuddaa heden zuun sayaar nil ugch baigaa sdhe.

2  |  0
Уншигч Монгол(202.55.188.86) 2019 оны 10 сарын 02

Жаргалсайхан сэтгүүлч мундаг юмаа. МОННОЛЧУУД МИНЬ МОНГОЛДОО ЭМЧЛҮҮЛЭЭЧЭЭ. Монголдоо бөөр солиулах хагалгааг маш сайн хийж байгаа шт. Гадаад эмч нар ирээд гайхаж биширч байсанг сонссон. Яагаад заавал монголдоо биш гадаадад вэ

4  |  0
Ninj(143.176.142.132) 2019 оны 09 сарын 30

mundag siireg uhaantai busgui bna , bayrlalaa

0  |  0
Хүннү(202.179.26.104) 2019 оны 10 сарын 01

Монголчууд минь нэгэндээ туслая хүн болгон 10 төгрөг хандивлая. Бид чинь 3-хан саяулаа шүү дээ. Нэгнийгээ босгож авая. ТВ-хэн маш хурдан ажил зохиогооч нэгнийхээ төлөө ганцхан цаг эфирээ зарцужлаач тэгээд 1 цагийн дотор маш их хандив цуглана. Монголын жирийн иргэж ямар сайхан сэтгэлтэйг харж болно. Цаг бүү алд хурдал.

2  |  0
Oyuk(66.181.184.109) 2019 оны 10 сарын 01

Ewiidee iim l uhaantai egchteidee baharhaj b.a

1  |  0
Хорлоо(103.229.122.36) 2019 оны 10 сарын 06

Яасан сайхан сэтгэл бэ?.Хурдан эдгээрэй охин минь

1  |  1
Top