Ээлжит бус чуулганыг 69 өдөр үргэлжлүүлж, ХААЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгуулийн дуулианд уяатайгаар хугацаа сунан ажиллаж байсан УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.09.30/ албан ёсоор хаалаа.  

Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн 2019 оны  дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Ээлжит бус чуулган хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт үргэлжилсэн хугацаа зэрэг олон үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилж нэгдсэн хуралдаан 14 удаа 68 цаг хуралдсан. Нийт 23 асуудал хэлэлцэж 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан, хурал чуулгандаа оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг нэр төртэй давж гарсан гэж хэлж болно. Эрхэм гишүүдээ УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” хэмээлээ. 
 
Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0

Top