Хүнд бэртлийг даван туулсан жүжигчин Ж.Баясгалангийн ХҮЧИРХЭГ ИЛТГЭЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Жүжигчин Б.Амарсайхантай хамтран "Бодлын хулгайч", "Үргээлэг" киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ.

Өнгөрсөн хугацаанд туулсан бэрхшээл, осол гэмтэл, тэр бүхнийг хэрхэн даван туулсан талаараа тэрбээр эрүүл мэнд, технологийн "Инсур" даатгалын компанийн нээлтэд өчигдөр /2019.09.30/ илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байна.

Жүжигчин Ж.Баясгалан: Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн... 

Түүний илтгэлийг бүрэн эхээр нь буулган хүргэж байна. 


 

ЖҮЖИГЧИН Ж.БАЯСГАЛАН: НАМАЙГ ӨРГӨЖ, БОСГОХ ХҮЧ БОЛ ХАЙР Л БАЙСАН. МИНИЙ УРАГШ ТЭМҮҮЛЭХ ХҮЧ ХАЙР БАЙСАН

 

Би бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан. Бизнес эрхлэхийн хажуугаар экстрем спортоор хичээллэдэг байсан. Хань минь ч үргэлж намайг дэмждэг байлаа. Өөрийгөө ялан, дийлэхийн тулд сонирхогчдын тэмцээнд хүртэл орж байлаа. Тэр үед тийм гайтай өдөр ирдэг гэж үнэндээ бодоогүй. 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр. Гараанаас би яг л галзуу барс шиг давхиж гарлаа. Гэтэл ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж, маш их гэмтэлтэйгээр би гэмтлийн эмнэлэгт сэрсэн. 48 цагийн турш би өөрийгөө ямар гэмтэл авсныг мэдээгүй. Аав, ээж, найз нөхдийнхөө харцнаас яг л надтай салах ёс гүйцэтгэж байгаа мэт дүр зургийг олж харсан. Тэр үед үхэл их л ойрхон юм шиг санагдсан. Харин ганцхан хүн над дээр ирж, итгэлийн гал бадраасан нь миний насны хань байсан юм.

Гэмтлийн эмнэлгийн сэхээнд хэвтэж байхдаа би хажууд байгаа хүмүүсээсээ үхэл, амьдрал ямар ойрхон, цуг оршдог юм бэ гэдгийг олж харсан.

Нислэг даахгүй ч байж магадгүй гэх эрсдэлийг үүрээд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод л эдгэчих юм шиг санаж байсан. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Хагалгаандаа орж ирснийхээ дараа шууд дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Тэмцэж эхэлсэн. Надад гараа хөдөлгөж, босож, эргэх ямар ч боломж байгаагүй. Бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөөд л ухаан алдаад уначихдаг байсан. Ухаан орохдоо үргэлж би баяр хөөртэйгөөр сэрдэг байсан.

Өдий болтол би босох оролдлого хийж, амьдралын төлөө зүтгэж байхдаа клиник үхлээр гурван удаа үхсэн. Ухаан алдсанаа тоолбол хэдэн зуун удаа гэдгийг ч би мэдэхгүй. Хагалгаанаас хойш 60 хоногийн дараа монгол руу буцахаар шийдсэн. Буцахын өмнөх өдөр би үнэнтэй нүүр тулсан. Энэ бол хамгийн хүнд өдөр байсан.

Эмч нарын зөвлөгөөний хурлаар надад хагалгаа хийж, сувилж, сахиж байсан нийт арав гаруй хүний өөдөөс би болоод миний хань, аав бид гурав л сууж байлаа. Өвчтөн Баясгалан нугасны 90 хувийн гэмтсэн, та хэзээ ч алхахгүй, бас босохгүй, тэргэнд дээр суух магадлал ч бага насан туршдаа хэвтэж амьдралыг өнгөрөөнө. Гэхдээ ийм хүмүүс урт насалдаггүй гэж хэлсэн.

Надад итгэл өгөх жаахан ч гэсэн дэм хэрэгтэй байсан. Би эмчээс асуусан л даа. Эмч ээ, би хэрвээ босож чадахгүй ч гэсэн таны эмчилж байсан хүмүүсээс боссон хүн байгаа биз дээ гэхэд байхгүй гэсэн. Тэгвэл дэлхий дээр байгаа биз дээ, гайхамшиг үргэлж л байдаг шүү дээ гэхэд, уучлаарай яг ийм төвшний гэмтлээс боссон тохиолдол байхгүй гэсэн. Энэ үед надад дэлхий ерөөсөө бодогдоогүй. Надад хань, аав ээж, үр хүүхэд, хамт олон, миний сонгосон мэргэжил бодогдсон. Тэгээд би эмчид хэлсэн. Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би заавал хөл дээрээ босно. Би хөл дээрээ босоод, хүүхдүүдээ дагуулаад танай эмнэлэг дээр ирнэ. Тэр үед та дэлхий дээр эмчилсэн анхны эмч болоорой гэсэн.

Энэ уулзалтын дараа надад цаг байгаагүй, би шийдчихсэн байсан. Би дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Босох хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголдоо ирээд Грандмед эмнэлэгт хэвтсэн. Бүтэн долоон сарын турш эмнэлэгт хэвтээд өнөөдрийг хүртэл би яг 864 хоногийн туршид өглөөнөөс орой болтол зөвхөн босохын төлөө тэмцэж байна.

Бүх дасгал хөдөлгөөнөө хийж байгаа. Эмч, сувилагч, жолооч... Энэ багаа би "Мөрөөдлийн баг" гэж нэрлэсэн. Бас энэ хүнд үед надаас нэг ч найз нөхөд маань холдож одоогүй. Тэд бүгд миний тэмцэл минь болж байсан.

Тэсэхүйеэ хүнд бэрх өвдөлтийг давах нь надад хэцүү байсан ч тэрнээс илүү миний гэр бүлд маань ямар хүнд байсан. Хүүхдүүдийн минь ганцхан хүсэл аав нь эрүүл болох байсан. Өдий болтол миний хажууд байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй.

Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн.

Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн.

Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би НӨХӨР ХҮН.

Би үхэлтэй тэмцээд ч болов амьдарна. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Амьдрах, амьдрахдаа чанартай амьдарна.

Бусдад, урам өгч зорилготой амьдарна. Хийж, бүтээж, зорьсноо биелүүлж амьдарна. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл мэндээ даатгуулж, дархлаатай амьдарцгаая.

Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа...



БИЧЛЭГ ҮЗЭХ
 


 

 

Сэтгэгдэл ( 72 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.27.54) 2025 оны 03 сарын 13

nemj cheleched jingee anchaar !!!

1  |  0
zochin(202.179.27.54) 2025 оны 03 сарын 13

chi buuj ogoj bolochgui ,chi davaj chadna, amjilt chuseei

1  |  0
Зочин(202.9.43.8) 2025 оны 03 сарын 13

Өмнөх бичсэн хүн байна. Google-ээр орохоор Бруногын тухай байгаа. Түүгээр ороорой Бруно тусалж магадгүй шүү. Юм илүүдэхгүй сонирхоод үзээрэй чамд Бруно бурхан тусланаа

1  |  0
Зочин(202.9.43.8) 2025 оны 03 сарын 13

Элдэв хүнд өвчнийг анагаагч Бруно Грёонингийн бясалгалын цугларалтанд очиж эдгэрэлийг хүсч бясалгавал хөл дээрээ босох байхдаа дүү минь Эдгэрэлийг хүсэн өрөөе

1  |  0
sod(165.22.129.34) 2025 оны 03 сарын 13

mongol hvnii teswer tewcheeriig delhiid haruulsan mundag zaluu uymaa.hoer hul deere bosno gedegt itgeltei bnaa amjilt hvsey

2  |  0
sod(165.22.129.34) 2025 оны 03 сарын 13

mongol hvnii teswer tewcheeriig delhiid haruulsan mundag zaluu uymaa.hoer hul deere bosno gedegt itgeltei bnaa amjilt hvsey

2  |  0
sod(165.22.129.34) 2025 оны 03 сарын 13

mongol hvnii teswer tewcheeriig delhiid haruulsan mundag zaluu uymaa.hoer hul deere bosno gedegt itgeltei bnaa amjilt hvsey

2  |  0
Зой(223.38.30.103) 2025 оны 03 сарын 13

Мундаг залуу чадварлаг жүжигчин сайн аав халамжтай хань танд амжилт хүсье! Заавал эрүүл болоод босоорой! Хэзээ нэгэн цагт анхдагч нь гарч ирэх л болно. Тэр анхдагч нь та болж гэр бүлдээ гайхамшгийг бүтээж хөл дээрээ босоорой!

4  |  0
Зой(223.38.30.103) 2025 оны 03 сарын 13

Мундаг залуу чадварлаг жүжигчин сайн аав халамжтай хань танд амжилт хүсье! Заавал эрүүл болоод босоорой! Хэзээ нэгэн цагт анхдагч нь гарч ирэх л болно. Тэр анхдагч нь та болж гэр бүлдээ гайхамшгийг бүтээж хөл дээрээ босоорой!

2  |  0
Энхжаргал(103.229.121.126) 2025 оны 03 сарын 13

Инээмсэглэл бэлэглэн эмнэлгийн ажилтнуудтай элэгсэг дотно харилцан ярилцдаг мундаг залуу байсан шүү ,\nМиний дүү нар хамтдаа чаднаа ... Их хайрын хүч ялнаа.

3  |  0
Энхжаргал(103.229.121.126) 2025 оны 03 сарын 13

Гайхалтай. Энэ залуу босноо.\nХэдхэн жилийн өмнө миний оюутан цагийн анд ( тэр үедээ хамгийн эелдэг ) маань өөрийхөө залуу насны хувилбар нүд дүүрэн инээмсэглэсэн даруухан царайлаг охиноо дагуулан орж ирээд : \nСайн байна уу ? Найз минь найз нь эмээ болох нээ гээд л энэ 2 залуу гэо бүлийг танилцуулж билээ ... \nТэр хөөрхөн охины нүд дүүрэн инээмсэглэлийн цаана ёстой л үлгэрт гардаг шиг НҮҮРЭНДЭЭ ГАЛТАЙ НҮДЭНДЭЭ ЦОГТОЙ инээмсэглэсэн , хүнийг хайрлаж хүндэтгэсэн нэгэн эр байсан . Үзүүлэх тоолондоо ханьдаа хайртай хариуцлагатай ханддаг залуу байдагсан ... Мөн бусдад үргэлж хүндэтгэлтэй хандаж

2  |  0
Зандан баатар(202.179.24.211) 2025 оны 03 сарын 13

Би чамшиг ихэлж зогсож бхдаа цаг хугцаа ямар урт юмбээ гэдгг мэдэрч билээ тэр зогсох хугцаа хоер гуравхан секундээс эхлэж бсан. Арван секунд бол их хугцаа бсаан тэр цагаас хойш нөр их зүтгэлн дүнд Бурхан хариуг нь өгсөн юмдаа Чамайгудахгүй явна гэдэгт би итгэлтэй бна чамд амжилт

2  |  0
Bulgan(103.57.95.13) 2025 оны 03 сарын 13

Chadnaa amjilt hvsii dvv mini ger bvld az jargal hvsii

2  |  0
Зочин(81.193.144.196) 2025 оны 03 сарын 13

Saihan gegeeleg shine uyiin zaluuchuuddaa bayar hurgeye.Eh orniig mini iim uudrug bolovsroltoi zaluuchuud udirdaasai.\nChi bosoj chadna aa,chinii bienii taliig i saihan, uhaalag ,huchirheg emegtei tushij baina. Olon jil sihan amidraarai 2-oo.

2  |  0
Erka(202.126.88.215) 2025 оны 03 сарын 13

Mundag setgelin tevcheertei zaluu udahgui husel mereedel chini bielenee.ger buld n az jargal sain saihan buhniig husie.

2  |  0
tserendulam (103.10.21.22) 2025 оны 03 сарын 13

emee ne tsamd mongol hvn chaddag ym gedgiig haruulna gej bodoj baina chi chadnaa chadna amjilt amjilt amjilt\n

2  |  0
otgonjargal(66.181.183.59) 2025 оны 03 сарын 13

chi chadnaa

3  |  0
Зочин(203.91.116.118) 2025 оны 03 сарын 13

Ямар харамсалтай юм болоо вэ. Хайран сайхан залуу. Эрч хүчтэй байж итгэлээ битгий алдаарай. Босох л хэрэгэтэй шүү.

2  |  0
Мөөгий(202.55.188.84) 2025 оны 03 сарын 13

Сэтгэл гэдэг агуу зүйл шүү ийм их хүч баяр баясал болсон сайхан залуу аав, нөхөр та удахгүй эрүүл болж гайхамшиг бүтээгээрэй үнэхээр их сэтгэл байна

2  |  0
Erka(107.197.143.106) 2025 оны 03 сарын 13

Sain bna uu duu mini amjilt husye hurdan hol deeree bosooroi.

2  |  0
Erka(107.197.143.106) 2025 оны 03 сарын 13

Sain bna uu duu mini amjilt husye hurdan hol deeree bosooroi.

1  |  0
80(66.181.161.75) 2025 оны 03 сарын 13

Манай сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн дарга бна ш дээ...

1  |  0
зочин(124.158.108.79) 2025 оны 03 сарын 13

Сайхан залуу минь түргэн эдгэрнэ ээ

1  |  0
Сэтгэл нэгт(112.72.12.9) 2025 оны 03 сарын 13

Сэтгэлийн тэнхээ итгэлийн хүч болсон хань нь үр нь тэнгэр бурхан нь сайн сайханыг өгч байгаа .Бурхан нас буян хайрланаа...

2  |  0
Зулаа(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

үнэхээр мундаг залуу шүү маш хурдан эдгээд хөл дээрээ босоорой охиныхоо төлөө эрүүлийг хүсье

1  |  0
Chingel(66.181.161.80) 2025 оны 03 сарын 13

Hurdan edgeerei sain saihniig husey

1  |  1
Зочин(202.126.88.214) 2025 оны 03 сарын 13

алт ухаж баяжсан юм гээ биз дээ лусын хорлол болж дээ.

2  |  5
Алимаа(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

Монгол хүн их ттэвчээр хатуужилтай, сэтгэлийн хаттай шүү. Одоо ингээд сандалд суугаад лекц уншаад гараа чөлөөтэй хөдөлгөж хөл дээрээ босж чадаж байна гэдэг боломжгүй гэж байсан солонгос эмчийг ангайлгана даа. Сайхан сэтгэлтэй сайн ханитай юмаа. Амжилт хүсие. Чи чадсан байна. Илүү ихийг чадаарай

4  |  1
Buyanjargal(66.181.189.176) 2025 оны 03 сарын 13

Ямар мундаг залуу вэ, хурдан эдгээрэй, эрүүл энхийг хүсье, тун удахгүй насныхаа ханьтайгаа хамт гайхамшигийг бүтээгээрэй.

1  |  1
panya dondovdorj(103.10.22.40) 2025 оны 03 сарын 13

эдгэнээ миний дүү айдгаа ардаа хийчихэж , Чи чаднаа

1  |  0
muugii(103.212.117.60) 2025 оны 03 сарын 13

amjilt husie setgeliin hattai mundag jujigchin shuu hol deeree bosch ohinoo hairtai nohort ni hurgej ogoh bolno oo

2  |  0
Монгол(202.179.31.19) 2025 оны 03 сарын 13

Ямар их мундаг залуу вэ. Нээрээ л чи Монгол хүн босож эрүүл болж чиний төлөө зүтгэсэн болгоныг удахгүй баярлуулнаа.

1  |  0
Монгол(202.179.31.19) 2025 оны 03 сарын 13

Ямар их мундаг залуу вэ. Нээрээ л чи Монгол хүн босож эрүүл болж чиний төлөө зүтгэсэн болгоныг удахгүй баярлуулнаа.

1  |  0
Oyumaa(103.26.193.199) 2025 оны 03 сарын 13

Mini duu chinii hartsnaas ireedui gereltej baina.Chamd setgeliin hat denduu \nih iimees setgeliin ene aygaa huchiig zorilgodoo hurehed ashiglaarai . Chi chadna. Az jargal husye.

2  |  0
handaa(66.181.161.34) 2025 оны 03 сарын 13

Mundag uhaantai zaluu ymaa amjilt eruul enhig husie hurdan guihig husie.

1  |  0
Оюунтунгалаг(66.181.161.34) 2025 оны 03 сарын 13

Мундаг залуу байна. Сайхан гэр бүлд ялалт амжилтын дээд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

1  |  0
зочин(202.179.25.176) 2025 оны 03 сарын 13

хүний бие бол өөрийгөө засварлаж, сэргээн сэлбэж чаддаг механизм. үүнийг буддын шашны даяанч нар мэднэ. эвйг нь олбол яг робот гэсэн үг.улаан цагаан бөөм, долгион туяа гээд л хичээхээс гадна зөв мдэрвэл чи хөл дээрээ босно оо

4  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Эдгээд босоод ирээрэй найз аа. Юу санасан хүсэл бүхэн тань биелж сайхан кинонуудыг олноор нь үйлдвэрлээрэй гэж ерөөе! Мундаг байна, эрч хүч авлаа.

4  |  0
saihan(202.126.88.39) 2025 оны 03 сарын 13

saihan ungulug bnaa uvdsun hun gej ogt haragdahgui bn.halamj hairiinh bh. archilga suvilga sain bn.

3  |  0
Zochin(202.55.188.40) 2025 оны 03 сарын 13

Уучлаарай.Сургамж талаас нь хэлсэн бол саЙхан багдах лекц байсан байна.Өвчингүй бол жаргал.Өргүй бол баян.юутай үнэн вэ.Хурдан алхаарай.Амжилт.

4  |  0
цээгий ш(66.181.176.147) 2025 оны 03 сарын 13

udahgui alahdag bolno gaihamshig gj bdag bolhoor ta itgeh heregtei tanid saihan ger bvl saihan hamt olon ajil chin hvleej bga...mongolin ard tvmen uuriichin saihan uran bvteliig hvleej bga.in bvh zuiliig davan tuulah setgeliin hat tanid bga gedegt naidaj bn.udahgui bid nartai saihan uran bvteel hiigere.amjilt 2

1  |  0
Зочин(202.21.111.98) 2025 оны 03 сарын 13

Хөл дээрээ хурдан босоорой, заавал босоорой, чи чадна аа, сайхан гэр бүлд нь энэ орчлогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. уншлаа, сонслоо, чамаар танай гэр бүлээр бахархаж байна,

4  |  0
БАТ(124.158.111.52) 2025 оны 03 сарын 13

САЙН ЗАЛУУ САЙХАН ГЭР БҮЛ БАЙНА ХУРДАН ЭДГЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ

2  |  1
доогий(66.181.161.37) 2025 оны 03 сарын 13

Өнөмөнхийн ааваа та заавад хөл дээрээ босноо!!! та заавалм ялан дийлэх болно учир н танай гэр бүл цаанаасаал гэрэлтсэн тийм сайхан хүмүүс билээ.өнөмөнх 2наст бхад манай цэцэрлэгт явдаг байсан юм.хэлэмгий гэж жигтэйхэн манай багш нар бүгд өхөөрдж өдөржин л түүний араас хөөцөлдөнө.тогооч багш бүр гал тогоондоо авч ороод булагнадаг блаа.танай эхнэр үнэхээр мундаг эмэгтэй ш манай цэцэрлэгийнм бүх хүүхдийг хүүхэлдэйн театрт чоно ба 7ишиг хүүхэлдэйн жүжигийг өөрсдийн унаагаагаар үйлчилэн үзүүлээд дараа н цэцэрлэг дээр парти хийж блаа.тэр үед хүүхдүүд мин үнэхээр их баярлаж хэдэн 7хоног ярж бж билээ.

16  |  0
Zulaa(202.126.89.170) 2025 оны 03 сарын 13

Bi ene zaluug gemtsen gej sonsood haramsaad bachimdaj bsan odoo imm shan setgeliin tenheetei baharhaltai bosood irseniig haraad baharhaad bayarlaad setgel hudluud bayar turuud bayartaigaar setgegdlee bichij bna. Gaihaltai mongol uhaan mongol byar chadal mongol setgehyi baharhaad ch barshgyi Udahgyi sanasan byhen chini bielenee yas bulchin edgereh chini tsag hugatsaanii asuudal nugas chini byren edgerch nugarshgyi bnoo amjilt chi hyssendee hyrnee mongol tsus edgernee chi chadna yalan diilne amjilt ger byld ni amjilt amid bgaa chini l amjilt ug ni gehdee chi bygdiig chadna amjilt

1  |  1
Solongo(66.181.178.97) 2025 оны 03 сарын 13

Uneheer mundag setgeliin tenheetei hun ym ta chadnaa

6  |  0
Болор(202.179.3.246) 2025 оны 03 сарын 13

Үнэхээрийн сэтгэлийн тэнхээтэй мундаг хүн юмаа та чаднаа. Монголын мянга мянган залуусын үлгэрлэл бахархал юмаа.

4  |  0
Zulaa(202.126.89.170) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai. mongoliin baharhal bolson zaluudaa amjilt. Eryyl bie setgeliin tenhee sain haniin tyshig saihan hair chamaig hul deeree bosoh byh bololtsoog hangasand mash ih bayartai baina. Shan huvi zayagaaraa delhiid gaihuulj byh hynii ylger jishee bolooroi chi chadnaa byh shan byhen chinii urd gelgeetei bna. Mongoliin ard tymen chamd setgeliin shan energee ilgeeneee chi hychtei chi zorigtoi chi setgeliin tenheetei chi tsog zolbootoi shan byhen shnaaraa baihiin ulziitei eruuliig devshyylie. Mundag deeree ulam mundag baigaarai chi chadnaa gaihaltai. chi chadnaa chi chadnaa ...........

2  |  1
баска(124.158.110.82) 2025 оны 03 сарын 13

хүмүүс минь, нэг нэгнийгээ л хайрла

6  |  0
Зочин(202.179.31.79) 2025 оны 03 сарын 13

Сэтгэлээр ялж байвал чи бүхнийг ялна. Өөрийгөө ялж чаддаггүй, хүн өрөөлд үг хэлээд хэрэггүй гэдэг. Тэсэж гар, тэвэрч ав тэр их мөрөөдлөө. Бурхантай хүн хэнээс ч айдаггүй юм. Бурхан энэ залууг ивээж, ерөөж, эдгээх болтугай.

6  |  0
Энхээ(77.111.246.58) 2025 оны 03 сарын 13

Хурдан эдгээрэй. Сайхан гэр бүл найзуудынхэн сэтгэл агуу юмаа. Нулимс дуслуулан байж үзлээ.

4  |  0
gegeenee(202.126.88.176) 2025 оны 03 сарын 13

erch huchtei setgeliin tenheetei Mongol er hun ta sain hani sain aab sain huu yumaa burhan iim sain huniig zaabal shagnah bolnoo ta chadna uragshaa

4  |  0
хөл дээрээ алхнаа(202.179.31.92) 2025 оны 03 сарын 13

бурхан өршөөг. тэвчээр хөдөлмөрийн хариу ирнэ. босноо. залуу минь. мьдрал урт бгөөд баялаг.

4  |  0
сонсогч (202.9.42.53) 2025 оны 03 сарын 13

хүн өвчинтөы ингэж тэмцэж урам зориг авдаг юм бн Би ч өөрөөтөө гомдож өөрийгөө зүхэж байсан үё саяхан гэвч өвчинтөйгөө эвлрэх биш тэмцэх ёстойг минь ойлгуулж өгсөн Баясгландаа баярлаа өнөөдөрөас амьдралыг өөр өнцгөөс харна аа амлаж бн

5  |  0
Зочин(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

Заавал эдгээрэй гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар урт удаанаар амьдраарай та чаднааа

3  |  0
Zochin (103.57.95.84) 2025 оны 03 сарын 13

Mund g zaluu ymaa ymar ih aguu tewcheer we.

4  |  0
zochin(124.158.109.232) 2025 оны 03 сарын 13

хурдан эдгээрэй. танай гэр бүлд аз жаргал хүсье

2  |  0
зочин(202.179.25.73) 2025 оны 03 сарын 13

Ямар их сэтгэлийн тэнхээ вэ? Үнэхээр их биширлээ. Залуучууд маань энэ хүнээс сургамж аваасай. Эрүүл энх эрт удаан наслаарай.

1  |  0
иргэн(66.181.185.197) 2025 оны 03 сарын 13

Чи чаднаа. Хурдан эдгэрэхийг хүсье.

2  |  0
Урам хайрлая(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Сайхан гэр бүл бүтэн байгаасай маш их тэвчээр сэтгэл зүтгэлийн ард хүссэн зүйл нь бий амьд байх хамгийн сайхан.

2  |  0
Урам хайрлая(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Сайхан гэр бүл бүтэн байгаасай маш их тэвчээр сэтгэл зүтгэлийн ард хүссэн зүйл нь бий амьд байх хамгийн сайхан.

2  |  0
монгол(119.40.103.37) 2025 оны 03 сарын 13

амжилт хүсьеэ, хөл дээрээ босоорой

2  |  0
Олонтуяа(202.5.198.10) 2025 оны 03 сарын 13

Мундаг юм бэ.Улам эрүүл саруул болоорой.

3  |  0
Бямбасүрэн(122.201.26.172) 2025 оны 03 сарын 13

Ямар мундаг гэр бүл вэ. Та 2 хүссэн санасандаа хүрч чаднаа. Урагшаа Ж.Баясгалан минь. Амжилт аз жаргал хүсье. Гэргийд нь чин сэтгэлээсээ бахархаж баярлаж байна. Сайхан байнаа. Бахархалтай бна. Амжилт бас дахин амжилт.

2  |  0
Zochin(124.158.90.47) 2025 оны 03 сарын 13

Ih uram zorig avchlaa, chamd amjilt husiy, urgui uvchingui bol jargal gj yamar vnen vg ve, amjilt zaluu mini uragshaa

2  |  0
Привет (64.119.24.49) 2025 оны 03 сарын 13

итгэл алдаж болохгуй

2  |  0
zochin(64.119.17.65) 2025 оны 03 сарын 13

adilhan zaluu hun bna chi bosood buur huchtei bgaarai.gazar delhiige baga uh hunii huuhdeer mori baga unuul unuulahgeed bga bol oorinho huuhdeer unuul.iim ym tuulaad bosood irsen bol buur huchirheg bolooroi.

1  |  0
бодлын хулгайч(82.103.130.139) 2025 оны 03 сарын 13

ЖИНХЭНЭ МОНГОЛ ГЭЖ ЭНЭ ЗАЛУУ Л ХЭЛЭХ БАЙХ. ТҮҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭР ЭР ЗОРИГИЙГ БАХДААД БАХДААД БАРАШГҮЙ. ХҮН ХҮНДЭЭ УРАМ ХАЙРЛА МОНГОЛЧУУДАА. БАЯСААДАА УРАМ ХАЙРЛАЯ. ХУРДАН БОСООРОЙ. ХУРДАН ЭДГЭЭРЭЙ.

4  |  1
зочин(66.181.177.145) 2025 оны 03 сарын 13

Хайр аугаа их хайр, бас эр зориг, хѳдѳлмѳр бүхнийг ялнаа. Амжилт эрүүл энхийг хүсье.

4  |  0
ДООНО(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

ЧИ ЧАДНА АА. ХАЙР БҮХНИЙГ ЯЛНА. ӨВЧИН ТҮҮНИЙ ДЭРГЭД ӨЧҮҮХЭН ЗҮЙЛ. ЖААХАН ЦАГ ХУГАЦАА Л АЛДАХААС БУС, АЛСДАА АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ

4  |  0
zochin(202.179.25.254) 2025 оны 03 сарын 13

chamd bolon tanai ger bvld amjilt sain saihan bvhniig hvse. chi chadnaa

3  |  0
Зочин(66.181.181.104) 2025 оны 03 сарын 13

Амжилт

4  |  2
Close menu