Уран дайчин барилдаанаараа үзэгчдийг шуугиулагч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй өдгөө "Алдар" спорт хороонд үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж, шилдэг залуу тамирчдыг бэлтгэн, "Таван хан" дэвжээний бөхчүүдээ удирдаж байгаа билээ.
Тэгвэл шилдэг харцага энэ жилээс үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллахаар болсныг SPS телевиз мэдээллээ.
Харцага Т.Өсөх-Ирээдүй 2019-2020 оны улирлын үндэсний бөхийн бүх барилдааныг "SPS National" сувгаар тайлбарлан хүргэх ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
hen ni ch hereggui
demii bhoo,naranbaatar mash goe tailbarldag