НЭЭЛТИЙН БАРИЛДААН: "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Маргаантай асуудлаа цэгцэлж, тамга тэмдгээ хүлээж авсан Монголын үндэсний бөхийн холбоо улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанаа товлолоо. Энэ нь Үндэсний их баяр наадмаас хойш зохион байгуулах гэж буй заал танхимын анхны барилдаан бөгөөд "Бридж" группийн нэрэмжит, "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан байх аж.

Хүчит 128 бөхийн барилдаан аравдугаар сарын 06-ны ням гаригт 14:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно. Барилдааны үеэр азтай үзэгч болон хагас саятан тодруулах гэнэ.

Хишиг барилдаанд барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top