ДЭЭД ШҮҮХ: "Жаст"-ын Ш.Батхүүг даваа гарагт шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл Улсын Дээд шүүхэд ирэх даваа гарагт "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ. Энэ талаар албаны эх сурвалж "Ш.Батхүүд холбогдох хэргийг даваа гарагт шүүх  тов гарсан. Одоогоор хэдэн цагаас гэдэг нь тодорхойгүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top