Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ.
Шалгалтын явцад эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг албаныхан хэлж байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн дахин нэг гавьяат хуульч болон түүний хүү нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээллийг өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл уг хэрэгт гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй байгаа аж. Ямартай ч шалгалтын ажиллагаа эхэлсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээх хариу өгч байна.
Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.
Намтрын тухайд:
► 1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш
► 1976-1977 онд Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч,
► 1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
► 1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч,
► 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч,
► 1993-2000 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч,
► 2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч,
► 2003-2011 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч,
► 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр тус тус ажиллаж иржээ. Харин түүний хүү Гоошоохүүгийн Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
► 2000-2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
► 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах,
► 2004-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,
► 2013-2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч,
► 2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч,
► 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 23 )
Aa baba
Нотдох баримтгүй бол яагаад цагдан хордог юм бол ?\n
Shuugchin huuhed l shuugch bh yumda huurhii
Gaviyat shuugch umguulegch nar khergiig nairdag suljeend ali ert ortsgooson shuudee, shuugch ni umguulegchiig ni zakhialgaar olj ugdeg avilgaa khuvi khemjeegeer khuvaan avdag suljee ali ert bii bolson shine zuil bish odoo l zakh zukhaasaa uchuuhen heseg ni il bolj baigaa ni ene. Olon Jill uursdiigee darhlagdsan hen hundej chadakhgui geed bur bat itgeltei luivarchid gemtenguud boltsgooson shuu naaduul chin
Сандалочирыг шалгах нь зев шуу хороололд олон обьектыг шалгах естой олон ч хунээс менге авсан даа Сайхансамбуу гм
Матар царайлсан бузар чавганц
хятад эмч ян жин гуантай их холбоотой байдаг шүү наад авгай чинь сайн шалгаарай
энэ ерөөсөө маш шударга биш шүүгч авгай байсан, маш их шуналтай, бас маш бузрын нахалный авгай байсан.07.01-ний хэргийг ялласныхаа төлөө гавьяат авсан элбэгдоржоос.07,01-ий хэргийг цаашаа харцан хүнийг мөн мөн гэж таниулаа л 07,01-ний хэрэгт ялласан гэж өмгөөлөгч нар толгой сэгсрэн ярьж байсан, бузрын авгай гэж өмгөөлөгч нар жигшиж байсан, тэр бямбаагаас ялгарах юмгүй
хөөрхий гавьяагүй л хүн байж дэ
Мансу - тайлбарыг уншлаа. МОНГОЛын шүүхийг хувьчлаад авдаг юм байна. ЭНЭ даварсан АВЛИГАЧИН шүүгч нарыг ХЭН зайлуулах ёстой юм вэ?
Цагдаагийн генёрал Сандаг-Очирыг яагаад саатуулж шалгаргүй байна аа ?????
Өө энэ авгайд их юм бий. Новшийн хүн дээ. Юун гавяат вэ элбэгдоржбөөс л өгсөн хэрэг
хУУЛИЙНХАН ДҮҮРСЭН ХЭРЭГ ХАРИН УРЛАГИЙН САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХАР ТАМХИЧИД БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ Л ОЛШИРЧ БАЙНА ДАА ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ УРЛАГЫН АЛТАН ТАЙЗЫГ БУЗАРЛАЖ ДУУСЛАА ДАА
яана даа энэ шүүгчдыг мал бол яахчих юмсан ХА ха ха
Энэ балиар авгайд юм юм байгаа.\n
Хамаатай байхаа. Зарим нэг эмэгтэйчүүд аюултай шуналтай байдаг.
Ene chavgantsaas mash ih buzar bulai garna daa.mash sain shalgah heregtei yamar munguuruu baishin barij zaraad baidag bn aa....
дандаа л илжигдоржийн үеийн хулгайчууд байна даа,шоронд 72 суулгаад цааш нь харуул ѳѳр яаадгийн
хУУЛИЙНХАН ДҮҮРСЭН ХЭРЭГ ХАРИН УРЛАГИЙН САЛБАРТ МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХАР ТАМХИЧИД БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ Л ОЛШИРЧ БАЙНА ДАА ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ УРЛАГЫН АЛТАН ТАЙЗЫГ БУЗАРЛАЖ ДУУСЛАА ДАА
Амиа хорлочих бии сайн хамгаалаарай
юм юм л холилдсон жинхэнэ бантан болсон авгай даа
Охин нь Солонго гэд нэг архичин хүүхэн байдаг.
Өөр авилгал нь илрээ биз дээ. Том компанийн захиралд тэрээр ”намайг байгаа дээр өөрийн хүнээ шүүгч болгоод ав” гэж санал болгосон авгай ш тээ. Та нар боддоо компанийн шүүгчтэй бол гэж зөвлөдөг шүүгч, гавьяат хуульч хүн байж болох уу!?