Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд 480 хүүхэд суралцах боломжтой шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болсон байна. Тус тосгонд 1981 онд ашиглалтад орсон 264 хүүхдийн хүчин чадалтай сургууль үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд суралцаж байгаа ажээ. Иймээс Номгон тосгонд Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ муу байгаад анхаарч БСШУСЯ-ны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт хийж, ийнхүү тус 480 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Сургуулийн барилга угсралтын ажлыг “Минж проперти” компани гүйцэтгэж байна. Сургуулийг барилгыг улсын комисс хүлээж авснаар ашиглалтад оруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )