Прокурор Б.Өнөрмаа: Өвчин шаналлыг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь нууц биш

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулиас хамтран зохион байгуулсан “Эмийн хууль бус эргэлт, тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор Б.Өнөрмаа эмийн хууль бус эргэлт, хэрэглээ, хуулийн зүйл заалтын тухай илтгэл тавилаа.

Тэрбээр “Иргэдийн гарцаагүй байдал буюу хүнд өвчний өмнө хүчин мөхөс байдлыг далимдуулан малд хэрэглэгддэг эм, бэлдмэлийг хорт хавдар эдгээдэг, элдэв төрлийн ургамлыг ахуйн хүрээнд бэлдэж төрөл бүрийн өвчин анагаадаг  гэж итгүүлэн нууцаар зарж борлуулсаар байгаа нь нууц биш. Мөн БНХАУ, БНСУ-ын уламжлалт эмчилгээ хийх эрх бүхий гуравдах шатлалын эмнэлэгт тухайн улсад үйлдвэрлэсэн “тан”-г иргэдэд санал болгож, түүнийг иргэд хэрэглэж байгаа юм.

Хууль бол эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичиг байдаг. Тиймээс ч хуулийн заалт бүх хүнд ойлгомжтой, тодорхой байх ёстой гэсэн зарчим байдаг. Эрх зүйн хэм хэмжээний нөхцөл, үндэслэл, заалт, журмууд нь хоорондоо логик зүй тогтлоор холбогдон тэнцвэржиж, хийдэлгүй зөрчилгүй хуульчлагдсан байх ёстой ч холбогдох хууль тогтоомжид ойлгомжгүй томьёологдсон байдаг.

Нийгэмд уламжлалт аргаар бэлдсэн, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой, өвчнийг илааршуулах чадалтай гэж итгүүлэн мал, амьтны ургамлын гаралтай “тан” гэх нэршилтэй уламжлалт эмийг ахуйн хүрээнд бэлтгэж боловсруулан, зарж борлуулж, ашиг олж байгаа үйлдэл түгээмэл байгаа юм.

Түүнчлэн эдгээр эм, эмийн бэлдмэлээс үүдэн хор уршиг учирсан тохиолдолд ямар хуулиар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Анагаахын шинжлэх ухаан хүчин мөхөсдсөн өвчний үед хүн уламжлалт эм нэртэй төрөл бүрийн зүйл хэрэглэж байгаад улмаар нас барсан тохиолдолд уг өвчний улмаас уу эсхүл хэрэглэсэн ургамал болон амьтны гаралтай бэлдмэлээс болсон уу, нөгөө талаас тавилан багатай өвчний явцыг уг бэлдмэл түргэтгэсэн үү гэдгийг нотлох боломж манайд бий юу гэдэг нь эргэлзээтэй.

Аливаа хуулийн тодорхой бус зохицуулалтаас шалтгаалж нийгэмд бий болсон эсхүл бий болзошгүй нөхцөлийг арилгах нь өөрөө аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй байдаг. Ургамлын гаж нөлөөний талаар мэдлэг хомс түүнчлэн тухайн ургамлын, уламжлалт хэрэглээний талаарх мөн эмчилгээний  батлагдаагүй эерэг үр дүнгийн тухай ам дамжсан ярианд итгэж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байгаа иргэдийг хамгаалах, нөгөө талаас бусдын өвчин, шаналлыг мөнгө олох хэрэгсэл болгож буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд “уламжлалт эм”-ийн тухай зохицуулж өгөх шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VENJKATA HOSPITAL(178.175.141.233) 2023 оны 01 сарын 18

Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах ба

0  |  0
Иргэн(103.9.90.98) 2019 оны 10 сарын 21

гарцаагүй асуудлыг олж харж бичиж төр,олон нийтийн анхаарлыг хандуулахад юу нь буруу байгаан, манайд эмийн буруу хэрэглээ,үүнийг дагаад хэсэг бүлэг хүмүүс мөнгө олсоор байгаа нь худлаа юм уу , холбогдох газар нь харин улам илүү сайн судлаж арга хэмжээ аваасай даа.\nЗарим нэг хүмүүс хүнийг элдвээр хэлж харааж шүүмжилж байх нь сайхан байдаг байх, та нар гэгээрэх болтугай.

0  |  0
Гэрэлээ(202.126.88.223) 2019 оны 10 сарын 21

Нийтийн, нийгмийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар хуульч бичсэн байх юм. Хүний уур унтуу хүргээд байх юм алга л байх шиг байна даа. Эгдүүцээд байгаа цөөн хүмүүсийн зарим нь хууль бус бизнесийнх нь ашиг сонирхолд нийлээгүй хэсэг бүлэг, бусад нь Өнөрмаа докторын энд хүрэхгүй хоосон атаархагчид байх гэж бодогдож байна шдээ.

2  |  0
Дүгнэлт-сэтгэгдэл 2(43.228.129.167) 2019 оны 10 сарын 21

Хоёрдугаар: Монголд ийм асуудал байна гэдгийг баримттай, дүн шинжилгээтэй гаргаж ирж байгаагаас өөр зүйлгүй гэдгийг ойлгох ухамсаргүй юм уу аль эсвэл хүн муулж л байвал сэтгэл ханадаг хэсэг бүлэг бололтой. ЭРҮҮЛ УХААНААР ҮНЭНЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЧ, ЭНЭ БҮГД БИДНИЙ ТӨЛӨӨ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГААРАЙ. ӨНӨРМАА ДОКТОРТОО АМЖИЛТ. ИЛҮҮ ОЛОН НУУГДМАЛ СЭДВИЙГ ХӨНДӨЖ ИЛ ГАРГАЖ ТАВЬЖ БАЙГААРАЙ. \n

5  |  0
Дүгнэлт-сэтгэгдэл(43.228.129.167) 2019 оны 10 сарын 12

Коментуудыг нэлээн харлаа. Үнэхээр харамсаж байна. Энд шүүмжлээд муухай үг бүхнээр бичиж байгаа хүмүүс нийгмийн нэлээн бухимдалтай хэсэг байх шиг байна. Бухимдлаа ингэж гаргаж байгаа бололтой. Энэ бол эрүүгийн хэргийн хүрээнд олон жилийн хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргүүдийг судлан, олон хоног, өдөр шөнөгүй сууж байж гаргаж байгаа дүн шинжилгээ гэдгийг ойлгох ухамсарлах түвшний хүмүүс биш бололтой. Ингэж өдөр шөнөгүй сууж, дүгнэлт гаргаж, дүн шинжилгээ хийж, илтгэл болгон гаргаж байгаа нь ийм асуудал байнаа, ийм туршлага, алдаа оноо байна гэж цаашдаа битгий гараасай,

5  |  0
Zochin(103.57.94.231) 2019 оны 10 сарын 21

Хүн хүнээ барьж иддэг цэвүүн цаг. Битгий шантраарай илүү ихийг хийж ам аа барьтал нь харуулах хэрэгтэй. Шударга дайчин бүсгүй танийг дэмжиж хүндэлж явдаг шүү

5  |  0
Иргэн(103.57.94.231) 2019 оны 10 сарын 21

Хөндөгдөөгүй асуудлыг сөхөн дэлгэж шийдвэрлэх нь үнэхээр онууштай. Энэ эрч хүчээрээ илүү ихийг бүтээгээрэй таньд амжилт хүсье

7  |  0
Зочин(103.57.94.231) 2019 оны 10 сарын 21

Хэхэ энэ сэтгэгдэл , соммэнт бичиж байгаа хэсэг бүлэг нөхдүүдэд хандаж хэлхэд хүний бөгс ухаж хоолондоо хүрч байгаа та нарын хажууд хүндлэх зүйлтэй хийсэн гавъяатай дуудуулах гуншинтай ариун цанаан хөдөлмөрөөрөө хоолоо олж иддэг хүн. Та нарыг хараад өрөвдөх юм.

6  |  0
иргэн(43.242.242.6) 2019 оны 10 сарын 21

энэ сөрөг коммент бичээд байгаа хүмүүс нөгөө бөө хувилгаадууд нь байх дө. Өөрсдийнх нь хэдэн малаасаа авдаг орлого нь хаагдах гээд үхэх гэж байгаан. угаасаа маш чухал сэдэв шүү дэ. Статистик мэдээнд ордоггүй болохоор хэчнээн хүн хуурамч эм тангийн золиос болж байгааг тооцох аргагүй. Улаан тоосго нунтаглаад л жижиг жижиг савлаад хорт хавдар эмчилнэ гэхэд л хоттой мал шиг хуйлраад л авдаг арт дүмэн шүү дээ бид чинь

5  |  1
Зочин(202.126.89.10) 2019 оны 10 сарын 21

Шантрахгүй шүү эриэм хуульч эмэгтэй. Амжилт

5  |  0
Цагаан(202.126.89.10) 2019 оны 10 сарын 11

Энэ сэдэв хэсэг бүлэг нөхдийг их л эмзэглүүлж дээ. Өөрөөр хэлвэл зөв газар нь хатгасан болоод л боорлоод эхэллээ дээ.

4  |  0
хар(202.126.89.195) 2019 оны 10 сарын 21

энэ солиотой юм гэсээн. прокурорын газар ажилладаг олон хүнүүс нь хэлэх юм байна лээ. Ийм хүмүүс юмыг өөрчлөх сайжруулахаас илүү магтаал сайшаал шагнал албан тушаал л хардаг. ярих шүүмжлэх амархан. бага ярь их хий

0  |  2
зочин(202.126.89.195) 2019 оны 10 сарын 09

миний мэдэхээр чиглэлийнх нь газрууд анхаараад ажиллаж эхэлсэн. хууль тогтоомж бүрийг харж уялдуулан өөрчлөх шаардлагатай юм л даа. Байгаа нөхцөл байдлыг бид бүгд мэдэж байхад энэ мэтийн хоосон яригчдын тоо нэмэгдээд л байхын. Судлаач юм бол ул суурьтай үз. Байгааа байдлыг хар яриагаар бичээд л тэрнийгээ судалгааны ажил гэх. Ийм юмнууд олширч дээ. ярьж л байвал юу бичих нь хамаагүй байх гэж

0  |  1
setgegdel(202.126.89.195) 2019 оны 10 сарын 08

ene neg ovchtei yum baihiimaa. huuhdiin hurchihhiilel ged l baahan soliorson. sudalgaag hend chiluulj hiij hend yarih be gedeg chuhal asuudal.sudalgaagaa dotooddoo chigluulj huigeed uil ajillagaagaa saijruul. tegehees bitgii iim zuiliig delgeed ybaad bai. huchirhiilel uildej baigaa humuus chin dandaa niigmiin emzeg bulgiinhen baigaa. tedend chigluulj yariad utga baihgui harin ch sedel ogohoos tsaashgui.

0  |  0
O(202.70.34.244) 2019 оны 10 сарын 09

Yu ch hiij buteesen zuilgui malnuud ni computeriin araas hutsaj uguh ymaa. Yahiin argagui hunduh sedev mun shuudee ene.

1  |  0
Хүсэлт(202.131.248.250) 2019 оны 10 сарын 08

Битггий ийм зүйлээр шоу хий. Арга ядсан эмний мөнгөгүй л хүмүүс тэгж яваа. Энэ хар авгай дандаа ингэж нэр төр хөөцөлдөх хэрэгсэл болгохын. Нийгмийн халамжийн асуудлыг нь шийдэх естой.тэрнээа хэнд ч ойлгомжтой байгаа асуудлыг цаасанд буулгаж эргүү юм яриад үр дүнгүй. Хэнд гайхуулах гэдэгийн

0  |  0
Зочин(202.9.43.219) 2019 оны 10 сарын 07

Хууль бус бүхий л үйлдлээ ардчилалын нэрээр нуусан нуугдсан авилгачид салбар болгонд байхад яах юм бэ?! Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэл авгай гуай

0  |  0
Ж(202.126.88.58) 2019 оны 10 сарын 07

Бас л ярих л хөндөх л ёстой сэдвийг маш сайн олж харжээ. Хараагаад байгаа адгийн шаарнууд нэг бол яг ийм бизнестэй хүмүүс нэгбол атаархаж үхэх гэж байгаа хүмүүс битгий бууж өгөөрэй чадалтай мундаг хуульч даа

0  |  0
Зочин(202.126.88.58) 2019 оны 10 сарын 07

Далд хэлбэрт цэцэглэж байгаа бизнесийн талаар маш сайн бичжээ. Тан гэдэг зүйлийн ид шид шинжлэх ухаанаас давсан гэж нотлогдоогүй зүйлд иргэдийг итгүүлэн өвчин зовлонгоор нь мөнгө олж байгаа нь үнэн ш дээ

0  |  0
Z(203.91.115.53) 2019 оны 10 сарын 07

Ulsiin emneleg xar myangan aptekaa exeleed xyamgadaa

0  |  0
Иргэн(202.9.43.127) 2019 оны 10 сарын 07

Манай хууль эрх зүйн хэм хэмжээтэй уялдаж чадахгүй байна яагаад гэвэл хууль тогтоогчид эрх зүйн мэдлэг маш муу байна үр дүн нь иргэд хохирч байна

0  |  0
Зрчин(66.181.183.36) 2019 оны 10 сарын 06

Яригдаад заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлаад явж байгаа. Хийгдэж байгаа ажил. хэвлэлээр ярих дон царайлж нэр хүнд олох гэж ингэж явдагийн. Үр дүн байхгүй нийгмийн эмзэг асуудлаар ингээд л явахын энэ авгай

1  |  0
Хуц (202.126.89.226) 2019 оны 10 сарын 05

Үмхий гичий.

0  |  0
bayarallaa(115.171.244.185) 2019 оны 10 сарын 06

ene ch harim tsag ue,nudee olson asuudliig hondloo. Bayarallaa

1  |  0
bayarallaa(115.171.244.185) 2019 оны 10 сарын 05

ene ch harim tsag ue,nudee olson asuudliig hondloo. Bayarallaa

0  |  0
Top