Засгийн Газрын 2019 оны 33-р тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, залуусыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Эерэг хандлага, хөгжил-2019” төслийн хүрээнд ажилтан албан хаагч болон үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг сайжруулах ажлын хүрээнд “Хандлагаа өөрчилж - Хамтдаа хөгжье” аяныг хэрэгжүүлж байна.
Хувь хүн болоод хамт олныг зорилготой, амжилтанд хүргэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл бол зөв хандлага. Байгууллагын хөгжлийн асуудлыг ярихын тулд зөв хандлагатай, зөв харилцаатай хувь хүний хөгжил чухал.
Энэхүү аяны зорилго нь хувь хүний хандлага, харилцааны зөв дадлыг төлөвшүүлж эерэг хандлага, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч хувь хүн, баг хамт олныг хөгжүүлэх явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )