мотив хамтлаг ээлжит бүтээлээ гаргажээ
Монголын рок поп урсгалын эрэгтэй хамтлагийн төлөөлөл, олон олон хайрын дуугаараа сонсогч фэнүүддээ бэлэг барьдаг "Мотив" хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсардаад байсан. Тэгвэл тэд саяхан дуугаа цацжээ.
Шинэ уран бүтээл "Үгүйлэх сэтгэл" нэртэй. Дуучид маань уран бүтээлдээ эрчимтэй эргэн орох төлөвлөгөөтэй байгаа сурагтай.
Сонирхуулахад, "Мотив" хамтлаг 2018 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн юм.
Үе үеийнхний сонсох дуртай "Үгүйлэх сэтгэл" дууг ийнхүү шинэчлэн дуулсан нь олон залууст таалагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )