Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. УИХ хоригийг хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг дахин хэлэлцэх юм.
Гэвч зарим гишүүд эсрэг байр суурь илэрхийлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шууд зогсоно. Яагаад гэвэл зөвшилцөл цааш явах аргагүй. Зөвшилцлөөр АН-ынхан УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн намын жагсаалтаар явуулдаг болгохыг шахна. Ингээд зөвшилцөл явагдсангүй гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч хориг тавина. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулгыг сонгуультай эсвэл ирэх хавар хийж болно. Ингэвэл Ерөнхийлөгч хориг тавьж чадахгүй. Яагаад гэвэл батлаагүй учраас. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв дөө. Монгол Улсын Ерөнхийлөгч маш зөв хориг тавьсан. Энэ хөхүүрийн ам цаашилж байгаа үед санал манал авч улсын мөнгийг үрээд яахав. Одоо шууд 3 дугаар хэлэлцүүлгээ хийгээд тэр хэдэн нэмэлтээ батлаарайдаа.