Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д манай гурван боксчин үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

ОХУ-ын Улаан-Үд хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын 11 дэх удаагийн ДАШТ -ий гуравдахь өдөр буюу аравдугаар сарын таванд манай нэг боксчин тулаан хийлээ.


75 кг-ийн жинд Мөнхбатын Мягмаржаргал Энэтхэгийн Савиитайд 0:5 ( 27:30,27:30,27:30, 28:29,28:29) оноогоор хожигдлоо.
Эхний гурван өдөр манай таван " ширэн бээлийтэн" рингэнд гарснаас 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг л ялалт байгуулаад байна.

"УЛААН -ҮД 2019" Дэлхийн АШТ-д манай долоон эмэгтэй боксчин оролцож байгаа бөгөөд одоо гурван боксчин үлдлээ.
Манай хоёр боксчин тулаанаа хийгээгүй байгаа бөгөөд 48 кг-ийн Балсангийн Мөнгөнсаран Мароккогийн Рабаб Чеддартай аравдугаар сарын долоонд,
60 кг-ийн жинд Монхорын Намуун Туркийн С.Калискантай аравдугаар сарын зургаанд рингэнд гарах юм.
Харин 51 кг-ийн жинд өрсөлдөж буй Лутсайханы Алтанцэцэг аравдугаар сарын найманд Вьетнамын Нгуен Ти Тамтай хоёр дахь тулаанаа хийнэ.

М.Мягмаржаргалын тулааны бичлэгийг үзээрэй!

 

Ц.Энхтүвшин . “Таван цагариг”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.153) 2019 оны 10 сарын 06

75kg M.Myagmarjargal hamaagyi iluu bn uym bish uu.YAj togloh estoi bn uym

0  |  0
Top