Кошики Каратегийн аварга шалгаруулах Чингис хаан кап олон улсын нээлттэй тэмцээн 10-р сарын 12,13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид 4 ангилалд өрсөлдөх юм. Таван тивд тэр дундаа Монгол дахь Супер Карате-до-г хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь МҮИС-ийн MNU Tower-ын 5 давхарт зохион байгуулагдана. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний их сургууль, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний олимпийн хороо, Дэлхийн кошики каратегийн холбоо, Швейцарь улс дахь Карате-до их сургууль, Монголын олимпийн каратегийн холбоо, Монголын олон улсын таеквондогийн холбоо, Монголын супер карате-до байгууллага нар ажиллаж байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү олон улсын нээлттэй тэмцээний бүртгэл 9-р сарын 23- 10-р сарын 8-ны өдрүүдэд МҮИС-ийн хичээлийн 2-р байр 517 тоотод явагдаж байна. Чингис Хаан Кап оюутны орон сууцны Б1 давхарт байрлах фитнесс болон тулааны урлагийн зааланд 10-р сарын 10 өдөр 09:00-17:00 цагийн хооронд тэмцээний жин үзлэг явагдана. Тэмцээний техникийн зөвлөгөөн MNU Tower-н 5 давхарт 10-р сарын 11-нд 15:00-18:00 цагийн хооронд болно.
Тэмцээн өсвөр үе 16-17 насны охид 54-61 кг 1 жинд, хөвгүүд 63.5-73 кг хооронд нэг жинд, насанд хүрэгчид 18-40 насны хооронд эрэгтэй 63.5-73кг, 73 - 82 кг, +82, эмэгтэй 54 - 61 кг, +61 кг, мөн хувийн ката, бункай ката, күмитэ тус бүр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд зохиогдоно. Шагналын сан 1-р алтан медаль, диплом, дурсгалын зүйл, үнэ бүхий зүйл, 2-р байр мөнгөн медаль, диплом, дурсгалын зүйл, 3-р диплом, дурсгалын зүйл гардуулах юм. Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн хуралд зохиогдож, Дэлхийн кошики каратегийн үүсгэн байгуулагч арван дант доктор, профессор Масаюүки Кукан Хиситака, Монголын үндэсний их сургуулийн таеквондо каратегийн багш дасгалжуулагч Б.Отгонбаяр, Кошики каратегийн Чингис хаан кап олон улсын тэмцээний ерөнхий зохион байгуулагч Б.Бямбажаргал, МҮИС-ийн маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди, МҮИС-ийн олон улсын аюулгүй байдлын оюутан тамирчид оролцлоо. Монгол улсад Дэлхийн кошики каратегийн үүсгэн байгуулагч Япон мэргэжилтэн ажиллах болсноор манай тамирчдын ур чадвар хурдацтай хөгжиж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 88031807, 91919167, 80094521
Сэтгэгдэл ( 0 )