"Цасан цагаан ба долоон одой" хүүхэлдэйн киног дахин бүтээхээр болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

1937 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр үзэгчдийн хүртээл болж байсан "Цасан цагаан ба долоон одой" мюзикл, хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг хийхээр болжээ. 

"Walt Disney" кино компанийн билэг тэмдэг болсон, одоог хүртэл хүүхэд багачуудын үзэх дуртай тус бүтээлийн зураг авалтыг ирэх 2020 оны гуравдугаар сард эхлүүлэхээр болсон байна. Одоогоор уран бүтээлчид болон гол дүрүүдийг зарлаагүй байгаа юм. 

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зун "Walt Disney" компани "Lion King" хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг гаргаж, багагүй амжилт олсон билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top