ФИБА 3х3 төрлийн энэ улирлын хамгийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн Өмнөд Солонгосын Жэжү хотноо боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Улаанбаатар ММС Энержи" баг тэргүүлж, сагсан бөмбөгийн спортод бас нэгэн түүх бүтээлээ.
Манай баг хэсгийн шатанд АНУ-ын "Нью-Иорк Харлем" багт хожигдсон ч дараагийн тоглолтдоо "Инжэ" багийг хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар хасагдах шатанд Европын хүчирхэг төлөөлөл Сербийн "Земун", ОХУ-ын "Неваг" багуудыг хожиж, аваргын төлөө шалгаран, алтан медалийн төлөөх тоглолтод 13:10 харьцаагаар Словений "Пиран" багийг хожлоо. Тус тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч" буюу MVP-ээр "Улаанбаатар ММС Энержи" багийн тоглогч, ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарсан юм.
Монгол залуус тус тэмцээнд түрүүлснээр 15.000 ам.долларын шагнал хүртсэн төдийгүй Саудын Арабын "Их дуулга"-д оролцох эрхээ авлаа.
Манай сагсчид аравдугаар сарын 9-нд буюу лхагва гарагт эх орондоо ирэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )