Найруулагч С.Бямбын 2013 онд бүтээж байсан "Алсын удирдлага" кино "Улаанбаатар музей" төслийн хүрээнд аравдугаар сарын 11-нд буюу ирэх баасан гарагт "icinema" кино театрт 19:00 цагаас дахин нэг удаа үзэгчдийн хүртээл болохоор боллоо.
Тус бүтээл нээлтээ хийсэн даруйдаа олон улсад ихээхэн амжилт үзүүлж 2014 оны "Пусан"-ы кино наадамд "Шинэ давалгаа" шагналыг хүртэж байсан юм. Монголын артхаус киноны хамгийн тод өнгө, төрх гэж тодорхойлж болохуйц бүтээл юм.
"Улаанбаатар музей" төсөл нь 101 жилийн түүхтэй "Улаанбаатар хотын музей"-г сэргээн засварлах, хандив цуглуулах зорилготой.
Сэтгэгдэл ( 0 )