"Frankfurt book fair 2019" номын үзэсгэлэн, яармаг Герман улсын Франкфурт хотноо аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд болох гэж байна. Олон улсын хэвлэн нийтлэгч, зохиолч, орчуулагч, номын бизнес эрхлэгч, уншигчид нэг дор чуулдаг хамгийн чухал яармагт "Тагтаа" хэвлэлийн газар оролцож байгаа юм.
Өмнөх жилийн яармагт 7300 гаруй номын бизнес эрхлэгч, 286,000 зочин, зохиолч, орчуулагч, 10,000 орчим сэтгүүлч оролцсон аж. Энэ жилийн Франкфуртер Бүхмийсийг ч мөн тус тооны хүн зорино хэмээн үзэж байна.
Номын яармагийн "Франкфурт Бүхмийс" хөтөлбөрт "Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан илтгэл тавьсан талаараа "Өнөөдөр Монголын номын зах зээлийн талаар илтгэл тавилаа. Монсудар, Болорсудар, Тагтаа, Непко, Мир компаниудын талаар, Интерном, Азхур дэлгүүрүүдийн талаар, Улаанбаатар номын яармаг, Азхурын 72 цагийн хямдралын талаар, зах зээл дээр борлуулалтын рекорд тогтоосон "Ногоон нүдэн лам"-ын талаар, уншигчдынхаа талаар ярив.
Ихэнхи орон ном хэвлэлийн салбар нь хэрхэн дампуурч, уншигчид улам цөөрч байгаа тухай ярьж байна. Монголын номын зах зээлийн өсөлт, хөгжлийн тухай сонсоод нүд нь орой дээрээ гарцгаалаа. Азхурын 72 цагийн хямдралын гадаа номонд очерлон зогсоо залуус, дотор өрнөж буй ном авах гэсэн бужигнааны бичлэгийг үзүүлтэл золтой л бүгд харвачихсангүй. Номонд тэгж очерлодог улс анх удаа харах шиг боллоо. Эцэст нь би хаа ч явсан монгол уншигчид, монголын мэдлэгт тэмүүлсэн сэхээлэг залуусаараа бахархдаг шүү гэдгээ хэлмээр байна." гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )