"Жаст"-ын Ш.Батхүү Дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү Улсын Дээд шүүхэд  гомдол гаргаж, 2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг өнөөдөр /2019.10.07/ хянан хэлэлцэхээр товлон зарласан байсан юм. 

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь 2019 оны аравдугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

цаг хожиод байна шдээ наад мал чинь

1  |  0
bat(202.9.42.185) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich zugeer shuuheer toglood tcag hojih ajil hiij bn Geree unen Ganzorig Sugar 2 uulaa zursan Ta nar XAAH banknaas xuuramch bichig barimtaar 100 000 tug avch chadax uu Odoo uneniig heltel n shorond suulgah heregtei

1  |  0
Close menu