Монголын шилдэг балетчдын нэг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин М.Од олон сайхан дүрээр сонгодог урлагийн үзэгч олныг бишрүүлсээр ирсэн билээ.
Энэ удаад өөрийн бие даасан гала тоглолтыг сор болсон бүжигчдийн хамтаар маргааш /2019.10.09/ ганцхан удаа тоглох гэж байна. Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони найрал хөгжим эгшиглэж, модерн болон сонгодог бүжгэн жүжгийн оргил хэсгүүд та бидний мэдрэмжийн хязгаарыг тэлэх болно.
Тоглолтод
Та бүхнийг хүрэлцэн ирж, содон бас сонгодог нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )