Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаан 16.30 цагт өндөрлөсөн бөгөөд одоогоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хуралдаж байгаа аж.
Шүүх хуралдаанд яллагдагч Б.Хурц нарын есөн хүний зарим нь оролцоогүй. Тэднийг төлөөлж өмгөөлөгч нар нь оролцсон байна. Яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг прокурорт буцаах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа бол прокурорын зүгээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, хэргийг эцэслэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
энэ муу үхээрүүд нарсанд хатах тавилантай бизээ